-He's the craziest person I know.-
"Нам Тэхён! Чи намайг ийм газар авчрахын төлөө оройн сургалтыг минь таслуулаа юу?" хэмээн би үеэл рүүгээ бухимдсан харцаар харсаар хэллээ.Харин Тэхён юу ч болоогүй аятай онигор нүдээ улам жижигрүүлэн инээмсэглээд "Чи хааяа ч болов аз туршсан зүйлс хийж амьдралаас аз жаргалыг мэдрэх хэрэгтэй шүү." хэмээн хэлэхэд би түүнд хариу хэлэлгүй зүгээр л нүдээ эргэлдүүллээ.
Өнөөдөр баасан гараг бөгөөд би өнөөдөр герман хэлний сургалтанд суух ёстой байсан юм. Гэтэл сургуулиас гарч ирэхэд миний үеэл болох Нам Тэхён намайг тосч аваад дагуулаад явчихсан юм. Харин би одоо түүнийг дагаж ирсэндээ харамсаад барахгүй нь.
Хотын захын нэгэн хаягдсан агуулах байх бөгөөд энд тэндгүй нүнгэнэсэн их моторын дуутай олон янзын уралдааны машинууд харагдана. Би ийм газрыг хууль бус гэдгийг мэдэж байгаа болохоор яг одоо эндээс хурдхан явмаар байна. Би үнэхээр асуудалд орохыг хүсэхгүй байна.
Бөөгнөрөн зогссон хэсэг залуус дээр очиход тэд Тэхёны найзууд бололтой нэгэнтэйгээ тэврэлдэн мэндчилнэ.
Тэхён найзуудаа тойруулан хараад "Мину хаачсан юм?" хэмээн асуухад яагаад ч юм надад манай сургуулийн өнөөх бүдүүлэг ч гэмээр залуу толгойд минь буух нь тэр. За арай үгүй байлгүй дээ. Мину гэдэг нэртэй хүмүүс хаа сайгүй л байдаг шүү дээ.
Гэтэл хажууханд хурдтай ирэн зогссон спорт машинаас бууж ирсэн залууг хараад бодол минь зөв байсныг мэдэх нь тэр. Тэгэхээр тэр Тэхёны найз хэрэг үү?
Эхэндээ тэр намайг анзаараагүй бололтой Тэхёнтой гар барьчихаад сая л намайг танив бололтой миний зүг гайхан харах нь тэр.
Түүний энэ байдлыг анзаарсан Тэхён ямар нэгэн зүйл санасан бололтой "Нээрээ Мину Хаыныг таних уу? Танай сургуулийн 2-р дамжааны сурагч." гэхэд тэр зүгээр л толгой дохив.
YOU ARE READING
THE BAD BOY | SMH
RomanceСайн охид муу залуусыг хайрладаг. Харин муу залуус сайн охидыг хэрхэн хайрлахаа мэддэггүй юм.