06. Past is past

1.9K 232 10
                                    

-OBOLOR-

- Every saint has a past and every sinner has a future. -

Хичээлдээ ч явалгүй гэртээ хэд хоног бүглээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээлдээ ч явалгүй гэртээ хэд хоног бүглээ. Мину утсыг минь дэлбэлэх нь холгүй зогсоо зайгүй залгах ч би түүний дуудлагыг үл авна.

Дахиад л утасны минь дэлгэцэн дээр "Мину." гэх нэр үзэгдэн ширээн дээрх утас минь чичирхийлнэ. Би түүний нэрийг зүгээр л ширтэх бөгөөд удалгүй утас чичирэхээ болин, дуудлага тасрах нь тэр.

Минугийн найзуудтай уулзсан өдөр Тэхён өнгөрснийг минь дурссанаас болоод, арай хийж мартаж байсан дурсамж минь дахин намайг шаналгаж эхлэв. Бүхнийг тавьж явуулсан гэж санасан ч ердөө л хав дарчихсан байж. Гэнэт түүнийг санасан гэдгийг мэдсэн аятай тэр ч дахин амьдралд минь гара

Ү Жихо.

Түүний төлөө үхэхээс ч буцахааргүй үе надад байсан. Бас түүнээс болж үхэхийг хүссэн үе ч байсан.

Өнөөдрийн намайг бүтээсэн хүн бол гарцаагүй Ү Жихо. Тэр намайг өөрчилсөн.

Амьдрал минь ердөө л гурван цаг үед хуваагдана.

Жихотой учирахаас өмнөх үе.

Жихотой хамт байсан үе.

Мөн Жихо амьдралаас минь явсан үе.

Энэ гурван үе бүрээс би цоо шинэ, огт өөр Хаыныг олж хардаг. Амьдралын минь 1 жилийг эзэгнэсэн тэрээр ирсэн шигээ гэнэт л явчихсан. Явахдаа миний гэсэн бүхнийг аваад явчихсан. Би хоосорчихсон. Энд зөвхөн хоосон Хаын л үлдсэн.

Нүдээ анин түүнийг амьдралаас минь бүр мөсөн явж одсон өдрийг дахин дурслаа.

"Хаын аа, одоо хоёулаа ингээд салцгаая. Би чамтай хамт байж чадахгүй нь."

"Жихо, битгий ингэ л дээ. Намайг чамгүйгээр амьдарч чадахгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?" хэмээн би нулимс дуслуулсаар хэллээ.

THE BAD BOY | SMHWhere stories live. Discover now