04. Roller coaster.

2K 272 10
                                    

- Killing me softly with his song. -

Сургуулийн урлагийн наадам болох гээд хүн бүр л завгүй гүйлдэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн урлагийн наадам болох гээд хүн бүр л завгүй гүйлдэнэ. Зарлалын самбар дээр "Урлагийн наадам 15:00 цагт эхлэнэ." гэх зарлалаас болж оюутнууд улам л сандралдана. Учир нь болох ёстой цагаасаа хоёр цагаар урагшилчихсан байгаа нь энэ юм.

Урлагийн наадамд ач холбогдол өгөн, дэндүү их хичээж олон төрөлд оролцсон сурагчдын хувьд асуудал болж байгаа нь үзэгдэх ч миний хувьд тийм байсангүй. Учир нь би олны хэсэгт л жижигхэн дүр бүтээхээс өөр нэмэргүй нэгэн шүү дээ. Өөрөөр хэлбэл надад ямар ч урлагийн авьяас байдаггүй юм.

Өөрт оногдсон жижигхэн үүргээ сайтар гэгч нь тогтоож авчихаад бусдыг урлагийн наадам гээд завгүй гүйлдэж байх зуур би зүгээр л чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоно.

Урлагийн наадам эхлэхэд би чихэвчээ аван халаасандаа хийгээд урлаг зааланд ороход тийм ч их оюутнууд байсангүй. Магадгүй тэд өөрсдийн үзүүлбэрүүдээ бэлдэж байгаа биз.

Нэгдүгээр дамжааны ангиудаас үзүүлбэрүүд эхлэн дарааллаараа явах бөгөөд 2-р дамжааны үзүүлбэр эхлэх үед би ангийнхныгаа олж очин тайзны ард очивол хаа сайгүй л хүмүүс холхилдох нь үзэгдэнэ.

Эцэст нь миний хэсэг ирэхэд би ангийнхаа дуулж буй охины ард найз залуутайгаа жаргалтай алхаж буй хосын дүрд тоглон аль болох аз жаргалтай мэт царайлахыг хичээнэ. Тайзны гэрэл өөдөөс тодоор гэрэлтэхэд эхэндээ үзэгчдийг олж харахгүй байсан ч удалгүй нүд дасан зарим хүмүүсийн царайг ялгахтайгаа болох нь тэр. Гэтэл нэгэн танил царай үзэгдсэн нь Мину байсан бөгөөд миний зүг ууртай нь аргагүй харж байгаа нь миний гайхширлыг төрүүлж байлаа.

Миний ээлж тийм ч урт байгаагүй тул буцан хөшигний араар орон ангийнхныгаа хүлээн зогсох зуур Минугийн харц толгой дотор эргэлдэнэ. Өөрийнх нь анги болоогүй байхад энд юу хийж байгаа юм бол? Бас яагаад тэгтлээ муухай хараад байсныг нь ойлгохгүй юм. Ер нь ямар эрхтэй гэж надруу муухай харж байгаа юм?

THE BAD BOY | SMHWhere stories live. Discover now