-Being a bad boy means dangerous. -
Өнөөдөр хичээл эрт минь дуусдаг тул өөрийгөө бага ч болов баярлуулахаар сургуулийн хажуугийн нарийн боовны газар орон өөрийн дуртай алимтай бялууны хамт нэг аяга кофе аван цонхны хажуугийн суудалд суулаа.
Сургуулийн ойролцоо болохоор таньдаг хүмүүс өнгөрч явах бөгөөд гудамжны цаад зам дээр найзтайгаа алхан явах Минуг олж харлаа.
Тэр үсээ хараар будуулчихаа юу даа? Үнэхээр миний үгээр өөрийгөө өөрчлөөд байгаа юм уу? Сонирхолтой л юм.
Минугийн намайг хүргэж өгсөн орой тэр надаас "Хоёулаа үерхцгээе." хэмээн асуусныг саналаа.
"Хоёулаа үерхцгээе."
"Үгүй." хэмээн намайг хором ч бодолгүй хэлэхэд Мину хөмсгөө бага зэрэг зангидан "Яагаад?" хэмээн асуулаа.
"Би муу залуустай орооцолдож зүрхээ шархлуулахыг хүсэхгүй байна." хэмээн өөрийн бодож байсан зүйлээ шууд хэлж орхив.
"Тэгээд чамд ямар залуу таалагддаг юм?" хэмээн түүний хэлсэн шулуухан асуулт ч намайг гайхшруулж орхив.
"Ядаж л үсээ хурц өнгөөр будаж, эрсдэлтэй зүйлс туршдаггүй нэгэн. Буурь суурьтай, амьдрал ямар байдгийг эрүүл ухаанаар сэтгэж чаддаг нэгэн. Чиний хэзээ ч болж чадахгүй нэгэн. Одоо ойлгосон бол би буулаа. Хүргэж өгсөнд баярлалаа." хэмээн хэлчихээд түүний машинаас буухад Мину чимээгүй л машинаа хөдөлгөн явсан юм.
Цадтлаа алимтай бялуу идчихээд мөн орой гэртээ очоод иднэ хэмээн бодож нэгийг боолгож авчихаад сургуулийн үүдээр ороход хичээл минь эхлэхэд хэдхэн минут үлдсэн байх нь тэр.
Хичээл орох ангийнхаа зүг явж байтал ангийн үүдэнд охид овооролдон амандаа шивэр авир хийлдэх бөгөөд юу болоод байгааг сонирхон харвал Мину зогсож байсан юм.
Сая холоос харсан болохоор анзаараагүй бололтой. Мину үсээ хараар будаад зогсохгүй энгийн засалттай болгон тайруулчихсан байсан юм. Мөн үргэлж зүүдэг олон унжуургатай ээмгээ ч зүүгээгүй ажээ. Хувцаслалт нь ч тэр энгийн хэрнээ сайхан харагдаж байна. Түүнийг үнэхээр яагаад ийм зүйл хийгээд байгааг ойлгохгүй нь. Хэн нэгэн гэнэт л өөрчлөгдөнө гэдэг боломжгүй хэрэг. Надтай тоглохыг тэгж их хүсээд байгаа юм байх даа?
YOU ARE READING
THE BAD BOY | SMH
RomanceСайн охид муу залуусыг хайрладаг. Харин муу залуус сайн охидыг хэрхэн хайрлахаа мэддэггүй юм.