-OBOLOR-
- He was a dangerous sin, wrapped in angelic eyes -
"Юу ч үүрд биш." гэж ээж минь үргэлж л хэлдэг байсан. Жаргал үүрдийнх биш болохоор бүү умба, зовлон үүрдийнх биш болохоор бүү шанал.
Эдгээр үгсийг сонсож өссөн хэрнээ зүрх сэтгэлээсээ хүсэх хэн нэгэнтэй учирах үед энэ бүх үгс худал мэт санагдах юм. Хамгийн хайрт ээж минь хүртэл чихэнд минь худал үгсийг шивнэж байсан мэт.
Сун Мину гэх залуутай хамт үүрд байхыг хүсэж байгаа ч юм биш л дээ.
Би түүнд хайргүй шүү дээ.
Сэтгэл хөдлөл гээч зүйл дэндүү аюултай. Хайрлах үед, мөн жаахан догдлох үед ч ялгаагүй зүйлс мэдрэгдэнэ. Энэ мэдрэмжүүд чамайг будилахад хүргэнэ. Хайр уу, зүгээр шохоорхол уу гэдгийг зөвхөн цаг хугацаа л харуулна. Ямартай ч, одоохондоо түүнтэй хамт байх таатай байна.
Хавар болж, урь ирэхтэй зэрэгцэн сэтгэл гэгэлзэх хэдий ч одоо ингээд явах цаг биш. Би 2-р дамжаагаа төгсөж байна. Ирэх жилээс ерөнхий хичээл бус мэргэжилийнхээ дагуу илүү нарийн суралцах шаардлагатай болно. Харин Минугийн хувьд төгсөх дамжаа тул сургуулиа төгсөхийн түүлд хийх зүйл бишгүй их. Дипломын ажлаас авахуулаад дэндүү завгүй яваа тул бидэнд уулзалдах боломж тийм ч их гарахгүй. Гэсэн ч санаж үгүйлээд, байж ядаад байгаа юм алга.
Өнөөдөр олон хичээлтэй байдаг тул их л орой тарав. Мөн номын сан орж ном авч явах гэсэн ч систем нь гацаад бас нэлээн удчихлаа. Гэртээ харин хийх ёстой зүйлсээ шууд л хийж эхлэв. Хоол идэх хүсэл байгаагүй тул хийх ёстой зүйлсээ анхааран хийсээр гурван цагийн дотор л дууссан байлаа.
Санасныг бодоход эрт дууссан ч цаг хэдийн 22 цаг болжээ. Мину руу залгасан ч утсаа авсангүй. Тэр завгүй байгаа бололтой.
Нойр хүрэхгүй, ер нь бол гадагш гармаар байсан тул яахаа үл мэдэн сууж байгаад Тэхён руу залгалаа. Өнгөрсөн долоо хоногт эмээгийн төрсөн өдөр болсон бөгөөд түүнтэй эмээгийн гэрт уулзсан юм. Бид нэгнээсээ уучлалт гуйж, эсвэл албан ёсны зүйл хэлээгүй ч юу ч болоогүй мэт "Луувантай бялуугаа өгөөч." хэмээн ярилцаж эхлэснээр зүгээр болчихсон. Бидний хэн нь ч өнөөх маргааныг эсвэл Минугийн талаар дурсаагүй юм.
YOU ARE READING
THE BAD BOY | SMH
RomanceСайн охид муу залуусыг хайрладаг. Харин муу залуус сайн охидыг хэрхэн хайрлахаа мэддэггүй юм.