"Тэхёнаа б-би--и чамд сайн" гэж охин хэлээд гартаа барьж буй зүйлээ Тэхёнд өгөхийг хүсэв. Охин маш их сандарч чичирч байлаа.
"Би чамд зориулж үүнийг хийсэн юм л даа, чамд таалагдана гэж найдаж байна" гэж хэлэв. Охин түүний хүйтэн ширүүн харцыг хараад маш их айж зугтмаар санагдаж байв.
Хэсэг хугацааны дараа Тэхён охиноос гараар хийсэн бялууг нь авав. "Новш гэж Тэхён миний өгсөн бэлгийг авчихлаа" гэж бодон охин түүнийг хараад маш их баярлаж байлаа.
Гэвч..
Охины инээмсэглэл бага багаар арилав.
Учир нь Тэхён охины өгсөн бэлгийг хогын саванд хийчхэв.
Тэхён охинруу ойртон "Би хог иддэггүй бас... би доод ангийн охидоор оролддоггүй юм" гэж шивнэчихээд яваад өгөв.
Тэхён бол охидын зүрхийг шархлуулагч муу залуусын тод жишээ юм. Тэр хэзээ ч охидод сайн ханддаггүй зүгээр л өөртөө хэрэгтэй үедээ ашиглачихаад хэт их наалдаад байх үед нь хаячихдаг.
Хэдий Тэхён хөгийн ч гэлээ охид араас нь гүйсээр л байдаг.
Түүний шүүгээ үргэлж хайрын захиагаар дүүрэн байдаг. Гэхдээ Тэхён бүгдийг нь хогын саванд хаячихдаг. Гэсэн ч гэлээ охид бууж өгөлгүй түүнийг нэг л өдөр уншина гэж итгэн захиа бичсээр л байдаг. Харамсалтай нь Тэхён дахиж шүүгээгээ ашиглаагүй юм.
Тэхён хүнгүй хонгилоор алхаж байхдаа үсээ гараараа хойшлуулан өглөө болсон зүйлийг санав.
Нэг ахимаг насны эмэгтэй түүнийг сэрээсэн ба тэр хурдхан босоод хартал нөгөө охин түүнийг ганцааранг нь орхиод явчихсан байв. Түүний бие алхах бүрт өвдөөд хүндвэртэй болчихсон байв. Тэр хурдхан машиндаа суугаад гэрлүүгээ явав.
"Dafuck, тэр яаж намайг сэрээлгүйгээр тэнд ганцааранг минь орхиод явж чадав аа?!" гэж Тэхён өөртөө бувтнав.
Тэр сэрэхдээ нөгөө охин хажууд нь байгаагүйд гунигтай байсан ч нөгөөтэйгөөр түүнийг байхгүй байна гэдгийг аль хэдийн тооцоолчихсон байв.
Тэр бүтэн шөнийг хамт өнгөрүүлсэн охиныхоо нэрийг асуугаагүйгээ санан сонсож байсан дуугаа зогсоов.
"Fuck, бүтэн шөнө хамт юм ярьж хоночихоод нэрийг нь асуугаагүй дээ итгэж өгөхгүйнээ арайчдээ" гэж санаа алдан нүдээ анив.
Хонх дуугарч цайны цаг болоход тэр Жимин Жонгүг хоёртой уулзахаар цайны газар луу явав.
YOU ARE READING
shining [태니]
RomanceКим Тэхён бол Сөүл ахлах сургуулийн хамгийн халуухан муу залуусын нэг. Бага байхад нь ээж нь түүнийг хаяж явсан учир тэр эмэгтэй хүнийг үзэн яддаг болсон. Төгсөх ангийн эхний өдөр тэр нэг охинтой уулзсанаар түүний амьдрал өөрчлөгдөж эхлэнэ... - - - ...