05

2K 158 5
                                    

Охин аль хэдийн өөр тийш харан идэж буй хоолондоо л анхаарлаа хандуулж байхад Тэхён түүнээс нүдээ ганц хоромч салгаж чадахгүй байв.

"Wtf,

Юу байсан бэ?

Тэр яаж өчигдөр орой юу ч болоогүй юм шиг аашилж чадаж байна аа?

Тэр яадаж надруу инээж болоогүй юм байхдаа? Хэрэв тэр инээсэн бол би зөрүүлээд инээх л байсан шд.

Өчигдөр орой миний амьдралын хамгийн сайхан орой байсан ч түүнд энгийн л нэгэн орой байсан бололтой.

Гэхдээ энэ би түүнд сайн эсвэл хайртай гэсэн үг биш л дээ. Зүгээр л надад ийм мэдрэмж төрүүлсэн цорын ганц охин болохоор л... магадгүй бид найзууд байж болохгүй гэж үү? тийм ээ найзууд"

"Хөөё Тэтэ?" гэж Жүхён дуудахад Тэхён цочин бодлоосоо эргэж ирэв.

Тэр найзуудтайгаа байгаа гэдгээ ч мартан бодолдоо хэт автсан байв.

"Яасан?" гэж Тэхён зөрүүлэн асуув.

Жонгүг, Жимин хоёр Тэхёны сандарсан царайг харан шоолж толгойгоо сэгсэрцгээв.

"Түрүүн хэлсэнчлэн тэнд chanel-н шинэ цүнх, гоёмсог даашинз ирчихсэн байна лээ бас... бла бла бла" Жүхёний ам хөдөлж байсан тэдэнд сонсогдож байгаа зүйл нь бла бла бла л байлаа.

Энэ нөгөө л нэг хөвгүүдийн тоодоггүй охидын шуналын яриа байв.

Тэхён эргээд нөгөө охины зүг хартал нөгөө охин аль хэдийн явчихсан байв.

"Аашш! Тэр яагаад дандаа алга болчихдог юм бэ? Одоо үнэхээр түүнийг хүн үү эсвэл ямар нэгэн төрлийн сүнс үү гэж гайхаж байна шүү."

Тэхён Жүхёнийг тоолгүй хоолноосоо идэж эхлэв.

"Би энэ салон руу ортол тэд надаас--" гэх Жүхёний яриаг таслан Тэхён

"Чи юу илүү сонирхолтойг мэдэх үү?" гэж асуув.

"Юу юм?" гэж Аирин асуухад

"Би дахиж чамтай унтахгүй." гэж хэлээд Тэхён ууж байсан усаа дуусган босоод яваад өгөв.

Аиринд түүний ингэж хэлсэн нь хүндээр туссангүй. Учир нь Тэхён охидод үргэлж л иймэрхүү үгс хэлдэг ч орой нь залгаад уулзаж унтахыг хүсдэг. Тэхёны сэрлийг ямар ч охин Жүхён шиг хөдөлгөж чадахгүй гэдэгт Жүхён үнэхээр итгэлтэй байв.

Жимин, Жонгүг 2 Аиринд баяртай гэж хэлээд Тэхёны араас явцгаав.

×××
Физик

shining [태니]Where stories live. Discover now