15

1.7K 134 16
                                    

"Ю-юнги?"

"Чи их оройтож ирлээ шүү?!" гэж Юнги бага зэрэг уурлангуй хэлэв.

"Та энд юу хийж байгаа юм? Дэгүд байж байх ёстой биз дээ? Намайг энд ирсэнийг яаж мэдсэн юм?" гэж Лиза асуув.

"Чамайг ирнэ гэж ээж надруу залгасан. Ойлгомжтой шдээ ганц охин дүү минь ирж байхад би энд ирэлгүй яахав. Азаар би энд хэдэн сар ажиллах болсон. Тэгээд чамтай хамт энд амьдаръя гэж бодож байна." гэж Юнги хэлэв.

"Аххх их сайн юм болжээ ганцаараа байхаас бага зэрэг айж байсан юм." гэж хэлээд Лиза Юнгийг тэврэв.

"Ингэхэд чи яагаад ингэж оройтож ирсэн юм? аль үүрээр онгоцноосоо буусан биз дээ?" гэж Юнги асуув.

"Аан тийм ээ. Өглөө ачаагаа буулгачихаад эргээд гарсан юм. Энд танаас ч илүү намайг санасан нэг хүн байгаа шүү дээ. Тэр хүнтэй уулзсан юм." гэж хэлээд Лиза хувцсаа солихоор өрөөндөө оров.

Юнги Лизагийн хаалгыг зөөлөн тогшин "Жэнни юу?" гэж асуув.

"Тийм ээ"

"Тэр сайн байгаа юу?" гэж Юнгиг асуухад Лиза бага зэрэг инээд алдан

"Та одоо ч түүнд сайн тийм үү? Та түүний талаар сонсон гэхээс намайг хувцсаа сольж дуусахыг ч хүлээж тэсэхгүй байна шүү" гэж хэлээд Лиза өрөөнөөсөө гарч ирэв.

"Ю-юу г-гэсэн ү-үг ю-юм? Б-би хэзээ Ж-жэннид с-сайн байсан юм? Б-битгий дэмий юм яриад бай." гэж хэлээд Юнги өрөө лүүгээ гүйчихэв.

"Тээр зүгээр ч ярьж чадахгүй ээрч муураад байж." гэж Лиза амандаа бувтнав.

×××
Физик

"Бүгд чимээгүй болцгоо!" гэж хэлээд багш ширээгээ тогшиход бүгд чимээгүй болж багшид анхаарлаа хандуулав.

"Өнөөдөр манайд шинээр хүүхэд шилжиж ирж байгаа" гэж багшийг хэлэхэд ангийн хаалгаар шаргал үстэй, урт хөл туранхай биетэй охин орж ирэв.

"Өнөөдөр манайд шинээр хүүхэд шилжиж ирж байгаа" гэж багшийг хэлэхэд ангийн хаалгаар шаргал үстэй, урт хөл туранхай биетэй охин орж ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Сайн байцгаана уу? Намайг Мин Лиза гэдэг. Би Тайландад төрж, Дэгүд өссөн. Саяхан Сөүлд ирсэн. Надад тусалж дэмжээрээ!" гэж Лизаг хэлэхэд яг л Жэнниг өөрийгөө танилцуулж байх үетэй адил ангийн хөвгүүд нь орилолдож харин охидууд нь муухай харцгааж байв.

"Найз залуутай юу?" гэж урьдын адил Жонгүг асуув.

"Байхгүй ээ. Гэхдээ чи миний сонирхол биш." гэж Лизаг хэлэхэд багш болон ангийн охидууд инээлдэж эхлэв.

"Манайд энэ жил ахиад ийм хөөрхөн охин шилжиж ирж байгаа нь их сайхан юм. Бидэнд хоосон суудал байхгүй байгаа болохоор Жонгүгийн хажууд суучих." гэж багшийг хэлэхэд

"Б-багшаа, Жонгүгийн хажууд Жюви суудаг шүү дээ. Тийм юм чинь Лизаг миний хажууд суулгачих" гэж Жэнни бага зэрэг сандран хэлэв.

"Чиний хажууд Тэхён сууж байна шүү дээ. Жюви ирээгүй болохоор өнөөдөртөө Лизаг Жонгүгийн хажууд суулгаад маргааш Жювиг ирэхээр шийдэе" гэж багш хэлэв.

Жонгүг анх удаа охинд хаягдсан нь саяхан байсан ба тэр үед Жэннид хаягдахад долоо хоногын турш хүүхдүүд шоолж их эвгүй байдалд орж байсан болохоор хоёрдох удаагаа хаягдсандаа ууртай байсан ч Лиза хажууд нь суух болсон нь түүнд Лизаг найрах завшаан гарлаа гэж бодож байв.

Жонгүг анх удаа охинд хаягдсан нь саяхан байсан ба тэр үед Жэннид хаягдахад долоо хоногын турш хүүхдүүд шоолж их эвгүй байдалд орж байсан болохоор хоёрдох удаагаа хаягдсандаа ууртай байсан ч Лиза хажууд нь суух болсон нь түүнд Лизаг найрах завшаан...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
shining [태니]Where stories live. Discover now