Тэхён арай гэж дэвтэр дээрх зурсан охиныг нь хэн болохыг асууж шалгаах найзуудаасаа салав. Найзууд нь Жэнни юм уу гэж асуухад Тэхён золтой л гайхсандаа ам алдчихсангүй. Тэр тэднийг ийм хурдан таана гэж бодоогүй юм. Магадгүй найзууд нь түүний бодсоноос илүү ухаантай байх.
Найзууд нь түүнийг асуултаар бөмбөгдсөөр байна гэдгийг Тэхён мэдэж байгаа ч ядаж өнөөдөр биш гэдэгт санаа амар байв. Тэр найзууддаа үнэнийг хэлэх үгүйгээ шийдэх хэрэгтэй байв. Учир нь Жонгүг сул амтай, Жимин гарцаагүй түүнийг өдөж тэр 2 яагаад ч түүнийг тайван байлгахгүй болохоор тэр. Бас дээрээс нь Жэнни тэр хоёрын хооронд ямар нэгэн юм өөрчлөгдсөн эсэхийг ч мэдэхгүй байв.
Тэр машины түлхүүрээ эргүүлэн жаргалтай гэгч нь pub-с гарав.
Удалгүй тэр зогсоол дээр ирж машиндаа суун хөдөлгүүрээ асаав. Гэрлүүгээ харих замдаа тэр зөвхөн өглөө болсон явдалыг л бодож байв. Жэннигийн зөөлөн, чихэрлэг уруулыг бодох төдийд л Тэхёны нүүрэнд томоос том инээмсэглэл тодорч байв. Хэдэн хундага виски уусан ч гэсэн түүний хорхой хүргэм чихэрлэг уруул амтагдсаар л байв.
Тэрний гэдсэнд эрвээхэйнүүд эргэлдэж байгаа юм шиг, цээж нь галд шатаж байгаа юм шиг л санагдаж байв. Тэр сүүлд хэзээ ийм жаргалтай байснаа ч санахгүй байв.
Тэр аз жаргал гэж юу болохыг ч мартатлаа зовлон шаналалд автаж байснаа санан дахин аз жаргалыг мэдрүүлж өгсөн Жэннид маш их талархаж байв. Тэр түүнийг ч гэсэн адилхан мэдэрч байгаасай гэж хүсэж байв.
Тэхёныг гэртээ ороход архи, тамхи, нялуун үнэртэй усны үнэр болон хаа сайгүй шидэгдсэн хувцаснууд л угтаж авав.
Түүний аав дахиад л гэртээ хүүхэн авчиржээ.
Тэр аавынхаа хийдэг үйлдлүүдээс хамгийн их үзэн яддаг нь гэртээ хүүхэн авчирах явдал нь байв. "Тэр маш их мөнгөтэй юм байж яагаад 5 одтой зочид буудал биш гэртээ хүүхэн авчирдаг юм бэ?" гэж Тэхён бодов.
YOU ARE READING
shining [태니]
RomanceКим Тэхён бол Сөүл ахлах сургуулийн хамгийн халуухан муу залуусын нэг. Бага байхад нь ээж нь түүнийг хаяж явсан учир тэр эмэгтэй хүнийг үзэн яддаг болсон. Төгсөх ангийн эхний өдөр тэр нэг охинтой уулзсанаар түүний амьдрал өөрчлөгдөж эхлэнэ... - - - ...