Ширүүн бороо орж эхэлсэн ч Тэхён Жэнниг тавилгүйгээр чанга тэвэрсээр байв.
"Тэхёнаа...би норчихлоо" гэж шивнээд Жэнни түүнийг тэврэх гараа удаанаар суллан буулгав.
"Надтай ойр байвал охин болгон нордог" гэж Тэхён инээдээ барьж ядан хэлээд түүнийг арай гэж тавив. Жэнни нилээн удаан бодсоны эцэст ямар утгатай үг болохыг нь ойлгов.
"Эвв, чи ч донтой юм аа Ким Тэхён" гэж хэлээд Жэнни түүнээс зайгаа барив.
Бороо улам ширүүн орж Жэнни Тэхёныг гэртээ оруулахаар шийдэв. Тэр яагаад ч юм түүнийг гадаа бороонд үлдээхийг хүссэнгүй.
Гэртээ орсны дараа Жэнни аюулаас урьтаж хаалгаа хаасан эсэхээ шалгав.
"Эндээ байж бай, би чамд алчуур аваад ирэе" гэж хэлээд Жэнни дээд давхарлуу гарав. Тэхён толгой дохин буйдан дээр суун тэдний гэрийг ажиглав.
Тэдний гэр их том ч гэсэн Тэхёных шиг том биш байв. Загварын хувьд их гоё ч гэсэн ханан дээр байрлах Жүхёны ээжтэйгээ авхуулсан зураг их муухай харагдуулж байв.
"Тэр үнэхээр хөөрхөн. Тийм үү?" гэж асуух Жэннигийн хоолойгоор Тэхён бодлоосоо салан түүнрүү харав.
"Хэн? Жүхён үү?"
"Мэдээж. Өөр хэн байх билээ"
"Больж үз. Хэрвээ тэр хөөрхөн бол бүх охидууд хөөрхөн болно"
"Тэр хоёр нүүртэй ч гэсэн чи түүнийг үнэхээр хөөрхөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй"
"---Ойлголоо. Магадгүй л юм гэхдээ чамтай харьцуулагдах хэмжээний хөөрхөн биш шүүдээ." гэж Тэхён Жэннигийн нүдрүү харан хэлэв. Энэ мөчид Жэнни өглөөний үнсэлтээ санан зүрх нь цээжнээс нь гарч ирэх шахам хүчтэй цохилж байв.
Тэр хамгийн анхны үнсэлтээ түүнд өгсөнд яагаад ч юм баяртай байв.
"Ч--чи и--ингэхээ б--больж б--болох уу?" гэж хэлээд Жэнни барьж байсан алчуураа Тэхёнд өгөн өөр тийш харан зогсов.
"Би яасан гэж?"
"Миний зүрхийг ингэж хурдан цохилуулахаа больж болох уу?" гэж Жэнниг хэлэхэд Тэхён гайхан дотроо галзуурах гэж байгаа юм шиг л жаргалтай болов. Тэр Жэнниг ямар ч үг үйлдэл хийхгүй байсан ч догдолдог гэдгийг Жэнни мэддэг ч болоосой хэмээн бодов.
Тэр мэдрэл муутай хүн шиг л инээж байв. Удалгүй Жэнни түүний гарыг хөхөрч, цус гарсан байхыг анзаарав.
YOU ARE READING
shining [태니]
RomanceКим Тэхён бол Сөүл ахлах сургуулийн хамгийн халуухан муу залуусын нэг. Бага байхад нь ээж нь түүнийг хаяж явсан учир тэр эмэгтэй хүнийг үзэн яддаг болсон. Төгсөх ангийн эхний өдөр тэр нэг охинтой уулзсанаар түүний амьдрал өөрчлөгдөж эхлэнэ... - - - ...