Анхааруулга: энэ хэсэгт +18 гарах тул 18 хүрээгүй болон 18 хүрсэн ч эмзэглэн +18 хэсэг уншиж чададгүй хүмүүст уншихгүй байхыг анхааруулж байна.
"Жэнни!" гэж Лизаг орилоход цочсон байдалтай Жэнни эргэж харав.
"Хичээл чинь тарчихсан юм уу?" гэж Лиза асуув.
"Тийм ээ, чинийх тарах болоогүй юм уу?"
"Аххх харин тийм ээ, дахиад нэг цаг байгаа. Өнөөдөржингөө л тэр тэнэг туулайн шүдэттэй нэг хичээлд суулаа. Одоо ашгүй Тэхёнтой нэг хичээлд сууна."
"Ашгүй гэнэ ээ?" гэж Жэнни бага зэрэг гайхсан шинжтэй асуув.
"Ахх тийм ээ, үнэнийг хэлэхэд надад энэ сургуульд анх ирсэн цагаас минь л Тэхён таалагдаж байгаа. Чамд баттай болсон үедээ л хэлье гээд хадгалаад яваад байсан юм. Одоо тэр цаг нь мөн юм шиг байна. Би Тэхёнд үнэхээр сайн юм шиг байна." гэж Лизаг хариулахад Жэнни маш ихээр цочирдов.
"Ч-чи Т-тэхёнд с-сайн г-гэнэ ээ?"
"Яагаад ингэж их гайхаад байгаа юм бэ? Чамайг намайг сайн мэддэг болохоор аль хэдийн гадарлачихсан байх гэж бодож байсан юмсан."
"Ү-үгүй ээ, би ерөөсөө гадарлаагүй юм байна" гэж Жэнни бага зэрэг санаа зовинсон байдалтай хариулав.
"Ахх тэгвэл би ч ёстой сайн нууж ээ хэхэ. Аан нээрээ би одоо болох гэж байгаа шинэ жилийн үдэшлэгт Тэхёныг түрүүлээд урьчихдаг юм билүү? Тэгээд бүжиглэж байхдаа сайн гэдгээ хэлчихдэг юм билүү? Юу гэж бодож байна?" гэж Лиза асуув.
"Тэгвэл Жүхён их уурлах байх аа. Чи Жүхёнийг Тэхёнд хэнийг ч хүргэх дургүйг мэдэж байгаа шүү дээ."
"Үнэндээ би энэ хэдэн сарын турш их бодож шийдсэн. Аирин надаа асуудал биш. Би Тэхёнд сайн гэдэгээ хэлэх л болно." гэж Лизаг хэлэхтэй зэрэгцэн хичээлийн хонх дуугарав.
"Зза баяртай Жэнни, би хичээлдээ орлоо." гэж хэлээд Лиза ангируугаа гүйв.
"Б-баяртай."
×××
Математик"Тэхён аа, хажууд чинь сууж болох уу?" гэж Лизаг асуухад Тэхён толгой дохив.
"Чи өнөөдөр Жэннитэй таарсан уу?" гэж Тэхён Лизаг хажууд нь суумагц асуув.
"Жэннитэй юу? Тийм ээ, түрүүн ийшээ орж ирэхээсээ өмнө таарсан. Цаадах чинь хичээл нь тарчихсан цагийн ажилдаа явж байх шиг байсан. Яасан?"
"А-аан зүгээр л."
"Ингэхэд Тэхён аа? Чи удахгүй болох шинэ жилийн үдэшлэгт хэнийг урих гэж байна даа? Арай Аиринийг урих юм биш биз?" гэж Лиза бага зэрэг сандралаа нуун байж асуув.
YOU ARE READING
shining [태니]
RomanceКим Тэхён бол Сөүл ахлах сургуулийн хамгийн халуухан муу залуусын нэг. Бага байхад нь ээж нь түүнийг хаяж явсан учир тэр эмэгтэй хүнийг үзэн яддаг болсон. Төгсөх ангийн эхний өдөр тэр нэг охинтой уулзсанаар түүний амьдрал өөрчлөгдөж эхлэнэ... - - - ...