l

577 68 0
                                    

Jungkook

'Бодоод байхад та хоёр анх хаана уулзаж байсан юм? Жонгүгаас асууя гээд мартчихаад байсан санасан дээрээ асууя даа.'

Юнги инээн хэлэхэд Жимин доош харсаар чимээгүйхэн хариулав.

'Үдэшлэг дээр.'

Жиминий хариултанд Жонгүг түүн рүш харахад Жимин бага зэрэг улайсан байлаа.

'Ямар үдэшлэг юм? Би яагаад тэнд байгаагүй юм бол?'

Юнги хөмсөг зангидсаар хэлэхэд Жонгүг сая л нэг уух юмнаасаа балгалав.

'Байгууллагын 35 жилийн ой.
Тэр үед чи залхуу хүрээд байна гэсэн болохоор орхиод явчихсан тэр өдөр.'

Жонгүг хэнэггүй хэлэхэд Юнги санаа алдав.

'Тэгэхээр тэр өдөр юм уу?'

'Тийм ээ. Тэр өдөр.'

Тэдний яриаг түрүүнээс хойш сонссон Жимин гайхан тэдэн рүү хараад зориг гарган ам нээв.

'Нөгөө та хоёр тэр газарт яг юу хийдэг юм?'

Түрүүнээс хойш чимээгүй суусан Жиминийг асуухад тэд бага зэрэг гайхлаа.

'Хэдий бид эрч хүчтэй залуу үеийнхэн ч тэр байгууллагын гол эх үүсвэр, суурь багана нь байгаа юм.'

Юнги ач холбогдол өгөлгүй хэлэхэд Жонгүг түүнийг нудраад Жимин рүү хар гэхэд Жиминий ам нь хагас ангайж үл итгэсэн байртай тэдэн рүү харж байлаа.

'За тэр яах вэ? Буцаад хайр дурлал руугаа орцгооё. Би энэ яриаг ажил дээрээ орхисон гэж бодсон юмсан.'

Юнги чанга чанга инээсээр хэлэхэд бүгд инээлдэв.

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now