y

524 62 1
                                    

Jungkook

'Яасан уддаг юм бэ? Хурал эхлэх гээд бөөн юм болж байхад.'

Юнги ууртайхан хэлсээр түрүүлээд хурлын танхим руугаа ороход Жонгүг түр зуурын зүүдээ бодсоор араас нь алхав.

'Хөөе Жонгүг хурдлаач. Сэрүүн зүүдлэхээ больж үз.'

Энэ удаа Юнги ууртайхан хэлэхэд Жонгүг цочин суудал дээрээ суухад хүмүүс ар араасаа орж ирэв.

'Тэр зүүд яг л жинхэнэ юм шиг.'

Жонгүг санаа алдсаар ийнхүү бодож байхад хурал аль хэдийн дуусаж байлаа.

'Хөөе Жон Жонгүг чи чинь өнөөдөр яачихаа вэ?'

Юнги түүний ажлын өрөөнд орон буйдан дээр суухдаа Жонгүгт хандан хэлэхэд Жонгүг санаа алдан хүрмээ тайлан өлгөв.

'Би зүүд зүүдэлсэн. Тэр зүүдэнд Жимин надад сайн гэж байсан тэгээд би сэрчихсэн.'

Жонгүгийг хэлэхэд Юнги түүн рүү харав.

'Ойрд уулзаагүй санасан юм байлгүй дээ. Гэхдээ санах санахдаа ямар сонин зүүд зүүдэлдэг юм бэ дээ?'

Юнги инээвхийлэн хэлээд дээш харав.

'Тийм дээ. Энэ чинь ердөө л зүүд өөр юу ч биш.'

Жонгүг ахин нэг санаа алдав.

'Хөөе битгий хүндээр тусгаж аваад бай л даа. Тийм л хэцүү байгаа юм бол түүнд хэлээч дээ.'

'Юу гэж?'

Жонгүг жоохон хүүхэд шиг царай гаргахыг хичээн хэлэхэд Юнги түүн рүү өмсөж байсан гутлаа тайлан шидэв.

'Ахиж наад царайгаа гаргах юм бол алчихна шүү!!'

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now