v

464 61 2
                                    

Jungkook

'Уччлаарай Жиминаа. Ийм зүйлд хутгалдуулсанд.'

Жонгүг гадаа салхилангаа Жиминтэй утсаар ярьж байгаа нь энэ.

'Зүгээр дээ. Яаралтай зүйл байсан болохоор л би чамд тусалсан шүү дээ.
Чи ч бас ингэх л байсан.'

Жимин аяархан хэлэхэд Жонгүг инээвхийлэв.

'Тэгэхээр бид дараа ахиж уулзах уу?'

Жиминийг сандарсаар хэлэхэд Жонгүг үнэхээр их баярлаж байв.

'Болно оо. Хүсвэл маргааш уулзацгаая.'

Жонгүг инээмсэглэлээ нуулгүйгээр баярлан хэлэхэд Жимин ч бас утасны цаанаас баярлаж байгаа нь илт орон дээрээ үсэрж байгаа нь дуулдана.

'За тэгвэл маргааш уулзацгаая.
Баяртай Гүг.'

Жимин ийн хэлээд утсаа таслахад Жонгүг доороо дэвхэцсээр утас руугаа ширтэн зогсоно.

'ААААА Юнги найз нь ингээд борлогдох нь байна.'

Жонгүг орилсоор Юнгигийн өрөөнд орж ирэхэд унтаж байсан Юнги цочин сэрэв.

'Новш минь унтаж байгаа хүн хүндэлж сураач.'

Юнги уурлан дэрээ авч шидээд хөнжилөө дээгүүрээ нөмрөхөд Жонгүг орон дээр нь гаран үсэрж дэвхцээд ёстой л жоохон хүүхэд алж өгч байлаа.

Харин энэ үед нойроо хүсээд ч эргүүлж авж чадахааргүй болсон Юнги орон дээрээ хий дэмий л Жонгүгийг харан хэвтэнэ.

'Өсвөр насны хүүхэд биш дээ.
Хайраа гэж.'

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now