L

476 58 1
                                    

Jungkook

'Юу вэ? Гэнэт хүн дуудаад айлгаад хаячих юм.'

Жонгүг санаа алдан хэлэхэд Юнги түүн рүү яаж хэлнэ дээ гэсэн байртай харж байлаа.

'Хэлэх юм байвал хэлээч дээ. Ядраад байна!'

Жонгүг эвшээлгэн хэлээд кофе аягалан балгаад удаагүй байтал буцаагаад гаргачихав.

Гаргах гаргахдаа Юнгигийн нүүр лүү хүчтэй тургичихна тэр.

'Согжин ах ирж байгаа гээд байна. Чиний тэр Ж иминтэй чинь танилцана гээд байсан.'

Жонгүг одоо шокын байдалтай байгаа ба Согжин тэр байтугай С үсэг сонсоод л сандарч байсан юм.

'Байз ах яаж Жиминий тухай мэдэж байгаа юм?'

Жонгүгийг асуухад Юнги түүн рүү хараад мөрөө өргөн мэдэхгүй гэдгээ мэдэгдэв.

'Гэхдээ үүнээс илүүтэй гэр орноо цэвэрлэхгүй юм уу? Орж ирээд л үглээд унана шүү дээ.'

Юнги санаа алдсаар цаг руугаа харан ийнхүү хэлэв.

'Чамд 2 цаг л байгаа юм байна шүү дээ.'

Юнги сануулж байгаа юм шиг албаар ёжлон хэлэхэд Жонгүгийн толгойнд хамгийн түрүүнд нэг зүйл орж ирэв.

'Жиминийг юу гэж танилцуулна аа!!!'

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now