l

535 65 1
                                    

Jungkook

'Жиминаа би чамаас ганцхан зүйл асууя. Харин чи чин сэтгэлээ сонсож байгаад хариулаарай.'

Юнги чухал царай гаргасаар асуухад Жимин түүн рүү сандран харав.

'Чи энэ хоёрын алийг нь сонгох вэ?'

Юнги урдаа хоёр шоколад барьсаар асуухад Жимин самартайг нь сонгов.

'Чи одоо хүн айлгаад хаячих юмаа. Ганц шоколад асуух байсан юм бол Жонгүг ч гэсэн байна шүү дээ.'

Жимин санаа алдсаар кассан дээр очиход Юнги түүн рүү балай инээв.

'Жонгүг шоколаданд сонирхолгүй болохоор надад хэлэхгүй ээ. Харин одоо чи энд байгаа болохоор эргэлзэлгүй асууж байгаа юм.'

Юнги дэлгүүрээс гарахдаа ийн хэлээд түрүүлээд яваад өгөв.

Харин Жимин түүний хэлсэн зүйлсийг эргэцүүлсээр Жонгүгийг хүлээн зогсоно.

'Тэгэхээр Жонгүг сонирхолгүй зүйлдээ анхаардаггүй юм байна.
Тэгвэл намайг-'

'Юу гээд л ганцаараа яриад байгаа юм бэ дээ.'

Жимин зуршил болсноороо бодсон зүйлсээ шууд хэлэхэд Жонгүг гарч ирж таарсан юм.

'Аан юу ч биш дээ. Явцгаах уу даа.'

Жимин сандралаа нуух гэж хичээн инээхэд Жонгүг түүнийг анзааралгүй яваад өгөв.

'Юнги хаачсан юм?'

Жонгүг сая л нэг санасан бололтой Жимин рүү эргэж харав.

'Түрүүлээд машин руугаа явсан.'

Жимин ингэж хэлчихээд Жонгүг рүү харав.

'Яах аргагүй л би чамд сэтгэлтэй юм байна.'

Жиминийн чимээгүйхэн инээн хэлэхэд Жонгүг байрандаа зогсчихов.













Сайн уу?
Vote дараад дараагийн хэсгээ аваарай✌

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now