o

469 66 0
                                    

Jungkook

'Юнги би одоо яах юм бэ?
Тэрэн рүү залгахаар утсаа ч авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй.
Би одоо яах вэ?
Би хаягдчихсан уу?'
Тийм байна.
Би хаягдчихаж.'

Жонгүгийг буйдан дээр тийчлэн ийш тийш савчаад байсанд Юнгигийн тэвчээр бага зэрэг алдагдаж эхлэв.

'Тийм л их санаад байгаа юм бол мөнгөө ашиглаач!'

Юнги хөмсгөө зангидан гараа салаавчлан зогсоход Жонгүг түүн рүү харж байснаа гэнэт санасан бололтой утсаа гаргаж ирэн хүнтэй ярьж эхлэв.

-A few moments later-

'Заза Юнги миний оршуулган дээр сэтгэл гаргаад цэцэг тавиарай. Хэдий би чамд дургүй ч хайртай байсан юм шүү.
Бас Согжин ахад миний хэлэх үгийг дамжуулж өгөөрэй.
"Хөөе муу новш минь.
Би ахиж таны сэтгэлийг зовоож элдэв янзын зүйлд орооцолдохгүй бас ахиж нүдэнд чинь үзэгдэхгүй болохоор тайван аз жаргалтай амьдраарай.
Муу хараал идсэн тэнэг ах."
гээд шүү. Заза өөр хэлэх зүйл алга даа.
Дараа төрөлдөө муу найз чинь сайн хүн болж төрөөд чамайг чулуу болоод төрсөн байсан ч найзлах болно оо.'

Жонгүгийг эд дүрдээ орон ярьж байхад хаалга тогших чимээ гарав.

'Ашгүй минь гэж.'

Юнги амандаа үгэлсээр хаалга тайлахад Жимин зогсож байв.

Жимин чимээгүй гэж дохьсоор ороход араас нь Намжүүн болон Согжин бас өөр нэг залуу орж ирэв.

'Юнги хэрвээ би жинхнээсээ дараа төрөлдөө сайн хүн болж төрвөл Жиминийг заавал олж байгаад эрэгтэй ч бай эмэгтэй ч бай заавал гэрлэх болно доо.
Бас бид маш олон хүүхдүүдтэй болох болохоор яахав нэг хүүхэддээ чамайг өгнө өө.
Учир нь чи чулуу шүү дээ.'

Жонгүгийг орон дотроо ганцаараа ярьсаар сууж байхад бүгд түүнийг харж байгаад толгой сэгсрэн гарав.

Ганцхан Жимин л түүн рүү бага багаар ойртон нэрийг нь дуудна.

'Жонгүгаа.'

'Одоо бүр хий юм сонсдог болж дээ.'

Жонгүг санаа алдсаар цааш харан хэвтэхэд Жимин ахин дуудав.

··Love Story·· | CompleteWhere stories live. Discover now