"ТЭХЁН!!" Жонгүг түүний араас орилоход бүгд цочиж орхив.
"Э-ээжээ тийм биш ээ. Түүний буруу биш! БИ---" тэр ямар нэгэн зүйл хэлэх гэсэн боловч түүний ээж тэхёныг хаа нэг тийшээ дагуулаад явчихав.
"Э-эгчээ..."
"Тэхён! Битгий сандар...." Түүний хоолой их нухацтай сонсогдох бөгөөд чухал зүйл хэлэх гэж байгааг илтгэнэ.
"Чи түүнд үнэхээр хайртай юм уу?"
"Тиймээ . Үнэхээр их..."
"Юу ч болсон түүний хажууд байж хайрлаж чадна гэж үү?"
"Т-тийм....гэхдээ та яагаад--"
"Би чамд боломж олгоё? Миний энэ саналыг хүлээж авбал түүнтэй хүссэнээрээ хамт байж болно. Би ч зөвшөөрөх болно."
"Надад мөнгө хэрэггүй!...."
"Тийм зүйл биш....Чи хэрвээ түүнээс хоёр жил хол байж үхсэн мэт амьдрах юм бол...та хоёрыг би зөвшөөрч чамайг хүргэнээ хэмээн харах болно."
"Ю-юу?"
"Тэгэх хугацаандаа түүнтэй нэг ч холбоо барилгүй түүнтэй уулзах ч үгүй хоёр жил болж чадах уу? Тэгвэл би та хоёрын хайр сэтгэлийг зөвшөөрье "
"Үнэхээр та амлаж байна уу?"
"Чи миний нөхцлийг биелүүлж түүнээс холдвол шүү дээ?"
"БИ...би чадна...."
"Ойлгомжтой биз? Одоо түүнд сална гэдгээ хэлээд ямар ч тайлбар өгөлгүй түүнийг орхи! "
"Хайртай..... болохоор...би чадна!" Түүний нүднээс нулимс туслаж эхлэлээ.
"Би чамд Англи явах нэг тасалбар захиалчихсан. Хурдхан явж үз!"
"Тэр... зүгээр байна гэж амлаач..."
