"Чэринаа! Миний охин босч хоолоо идээрэй"
2 хүн ч үл багтам умгар гэрт Чэрины ээжийн орилох нь ийнхүү цуурайтана. Чэрин ѳѳрийгѳѳ битүүлэн ороосон хѳнжлѳѳсѳѳ гараа цухуйлгасаар нүүрээ ил гаргалаа. Нүүр нь ил гарсан даруйдаа үрчийн, нүд нь гялбах нь тэр. Арга ч үгүй шүү дээ. Ээж нь унтаж байхад нь орж ирээд хѳшгийг нь нээчихсэн юм чинь.
Чэрин нүдээ аажим аажмаар нээсээр орноосоо босов. Эргэн тойрноо тойруулан харснаа гэрийн шаахайгаа углан гал тогооны ѳрѳѳнд ирлээ. Түүний ээж бин шарж байхыг Чэрин хараад хоолны ширээний ард суув. Ээж нь хийж байгаа зүйлдээ сатааран эргэн тойрноо ч харах сѳхѳѳгүй байсан бѳгѳѳд шарж дууссан сүүлчийн бингээ таваглах ширээ рүү эргэхдээ түүнийг аль хэдийн ирж суусныг мэдээд бага зэрэг цочисхийв.
"Ѳѳ, чи сэрчихсэн үү? Гялс явж гар нүүрээ угаачихаад ирж цайгаа уу"
Ээж нь түүнийг шалавлуулах аятай ийн үглэхэд Чэрин тавагтай бингээс нэгийг аваад эргүүлж тойруулан сонжин харахдаа:
"Юу вэ? Түлэгдчихсэн байна шдээ. Та бүр олигтой юм ч хийж чадахаа байжээ?" гэж уурлангуй хэлээд бинг буцааж таваг руу нь шидэх аятай тавьчихаад ариун цэврийн ѳрѳѳнд орлоо. Түүний үйлдлийг харсан ээж нь тоогоогүй юм шиг чимээгүй л ширээндээ суун Чэрины шидсэн бага зэрэг түлэгдсэн бинг идэн цайгаа уун сууна.
Чэрин ариун цэврийн ѳрѳѳнд орчихоод хаалгаа дотроос нь түгжин:
"Бүүр хѳгширчихѳѳд юу ч хийж чадахаа байж. Арчаагүй юм" хэмээн дотроо үглэн бачимдана. Толины урд ирээд крантыг гоожуулан гартаа хүйтэн ус тосоод нүүрээ шавшлаа. Шавшсан даруйд л сэргэх шиг болж ахиад ус тосоод нүүрээ угаав. Нойтон нүүрээ толинд хартал сэвсгэр цагаан царайнд нь нэг мэнгэ шинээр гарчихжээ. Тэр мэнгийг уурандаа улайтал нь маажчихаад нүүрээ арчин ѳрѳѳндѳѳ орлоо.
Чэрины ээж Хана гэх эмэгтэй цайгаа уугаад болчихсон бололтой ширээнээс босч орчин тойрноо цэвэрлэнэ. Хана:
"Чэринаа, яагаад уурлачихав аа? Ирээд цайгаа уучихаад яв миний охин" хэмээн хэлсэн ч аль хэдийн сургуулийн дүрэмт хувцсаа ѳмссѳн Чэрин түүний хэлснийг үл тоомсорлоно. Эцэст нь үсээ самначихаад үүд рүү очин гутлаа ѳмсѳх гэтэл ээж нь савтай хоол бариад араас нь ирэв. Тэгээд:
"Миний охин энийг очоод идээрэй. Оройтож болохгүй шүү" гэж захичихаад Чэринд нѳгѳѳ хоолоо сарвайтал Чэрин авсангүй. Хана түүний цүнхэнд нь савтай хоолоо хийчихээд араас нь даллан хаалгаа хаалаа.
YOU ARE READING
ARCOBALENO | jjk
FanfictionБи солонгыг урьд ѳмнѳ нь харж байгаагүй ч гэсэн надад нэг л дотно санагддаг юм. Чи надад яг л солонго шиг санагдаж билээ.