Дѳрвѳн цагаан ханаар хүрээлэгдсэн бэлтгэлийн ѳрѳѳны ард байх багш нарын ѳрѳѳ. Энд Солонгосын хамгийн алдартай балет, драмын театрын жүжигчид, найруулагчид мѳн тус сургалтын багш хуран цугласан байлаа. Тэд ѳнѳѳдѳр Солонгосын театрт сүүлийн 30 жил тоглогдоогүй алдарт Жизель балетын гол дүрийг сонгохоор ирцгээжээ.
Багш болгон ѳѳрсдийн шавиа гол дүрт тоглуулахыг хичээн найруулагчийн ѳмнүүр зургыг нь гүйлгэнэ. Найруулагч нэгд нэгэнгүй үзсэнээ Чэрин, Жихэ хоёрын зургыг аваад:
"Жизель чинь тэр чигээрээ л гунигтай хайрын түүх.Би энэ дүрд хѳѳрхѳн охин авмаар байна. 30 жилийн ѳмнѳ тоглоогдсон Жизелийн гол дүр үнэхээр тѳгс гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл байсан. Энэ 2 охин ямархуу байна?"
Тэр ингэж хэлээд хоёр ширхэг хэвлэмэл зургыг баруун гар талдаа суух ахимаг насны эрд үзүүллээ. Тэр эр жижиг дѳрвѳлжин, доороосоо хар туяатай хагас нарны гэмээр шилээ хамрынхаа үзүүр дээр тогтоогоод зургыг нүүрэндээ ойртуулан духаараа харав. Тэрбээр зургуудыг нэг нэгээр нь хоёр гартаа барин ээлжилж харсаар:
"Баруун гар талын охин илүү тохирох байх. Хэрымаа, энэ охин хэдэн жил балетаар хичээллэж байгаа юм?" гээд баруун гартаа барьсан Чэрины зургийг түүнд сарвайлаа. Хэрым зургийг харснаа:
"Аан. Тэр миний шавь байгаа юм аа. 10аад жил хичээллэж байна. Би энэ охиныг багаас нь мэднэ. Чадварын хувьд түүнээс илүү гарах хүн одоохондоо алга. Түүнтэй эн тэнцүү чадвартай Жихэ л байна"
Хэрымг ингэж хэлэхэд хѳгшин эр "Жихэ гэж хэн юм" гэв. Түүний асуултын дагуу бусад багш нар Жихэгийн зургийг булаалдан байж гарт нь атгууллаа. Учир нь энэ хүн маш нѳлѳѳ бүхий бѳгѳѳд түүний яг одоо зүүчихсэн байгаа цаг нь л гэхэд Сѳүлд байрлах 3 ширхэг 3 ѳрѳѳ байрны үнэтэй тэнцэхээр байв. Ийм баян хүниы гутлыг долоогоод ч болтугаы зүсэм бялуу авах гэсэн санаатнууд энэ ѳрѳѳгѳѳр битүү. Хүний мѳнгѳнд шунаж, мѳнгѳнд татагддаг сэтгэлийг яалтай ч билээ.
Хѳгшин эр "Юу вэ? Энэ охин чадвартай гэж үү? Саяны үзүүлсэн охиноос лав л царай муутай юм байна шүү дээ. Гэлээ ч тэр энэ дүрд биш Хунт Нуурт яг тохирно"
Тэр ийн ѳгүүлснээ араас нь "Би И Чэриныг энэ дүрт авмаар байна. Хэрвээ Хэрым үнэн хэлсэн бол, тэр 10 жил бэлтгэгдсэн бол тэр үүнийг хүртэх эрхтэй. Түүний царай, бие ч үүнийг баталж байна... 85:58:89 гэдэг чинь балетчин хүний хувьд тѳгс биеийн харьцаа биш гэж үү?" гэв.
YOU ARE READING
ARCOBALENO | jjk
FanfictionБи солонгыг урьд ѳмнѳ нь харж байгаагүй ч гэсэн надад нэг л дотно санагддаг юм. Чи надад яг л солонго шиг санагдаж билээ.