Балетын дугуйланд маань утга зохиолын багш иржээ. Тэр найруулагчийн ятгалгаар "Жүжигчид болон бүжигчид өөрийн дүрийн яруу сайхныг ойлгож, ухаарч байж л дүрээ сайнаар бүтээнэ" хэмээснээс болоод энд, бидний урд сууж байгаа нь энэ.
"За тэгэхээр, хөөрхий Жизель гүн Альбертийг энгийн харц ардын хүү гэж бодон хайр сэтгэлээ өгсөөр байсан боловч нэгэн өдөр Альбертийг гүн хунтайж гэдгийг мэдээд түүний зүрх зүсэгдсэн юм"
Утга зохиолын улсдаа нэртэй багш ингээд бидний өмнө алдарт Жизелийн зохиолыг ярьж өгөх нь сүрдэм, нэр төрийн хэрэг ч гэлээ надад түүний хичээлийг үл тоох хангалттай олон шалтгаан байлаа. Хамгийн гол ганцхан шалтгаан нь би энэ зохиолыг гарын арван хуруунаас ч сайн мэдэж байсан юм.
Жимин хичээлийг их анхааралтай сонсч, багшаас асуулт асуусаар байх бөгөөд би энэ хооронд дэмий л хумсныха махыг уг руу нь тулган шахах аж."Багшаа, Жизель түүнийг хунтайж гэдгийг мэдээд яагаад тэгж их сэтгэлээр унасан юм бол?"
"Жизелийн өвөг дээдэс ч, Жизель өөрөө ч өөртэйгөө эн тэнцүү зиндааны хүнтэй гэрлэнэ гэж боддог байснаас болсон юм. Хунтайж гэдэг түүний хувьд хэтэрхий ахадсан мөрөөдөл байсан юм."
"Гэхдээ Жизель тэрийг нь мэдчихээд сэтгэлээ татчихаж болох л байсан шүү дээ"
Жимины шуналтайгаар ээлж дараалан асуух асуултанд нь багш энэ удаагийн хариултаа өгөхдөө ихэд жуумалзан:
"Тэд хамтдаа маш олон дурсамж бүтээлцсэн. Нэгэнт бүтээж, сэтгэлд тамгалагдсан дурсамжийг арилгаж болдоггүй юм байхгүй юу. Бас урсгал ус буцаж урсдаггүй шиг хүн хэн нэгэнд өгсөн сэтгэлээ эргүүлээд татаж чаддаггүй юм, өсөж яваа залуу минь. Багш нь өдийг хүртэл наслахдаа үүнийг л ойлгож ухаарсан юм даг. Тийм болохоор л Жизель Альбертийг хайрлахаа больж чадаагүй юм"
Зааланд нам гүм ноёрхов. Багшийн ч хичээл дууссан бололтой цүнхнээсээ гаргаж ирсэн жижиг савтай шохой, ганц ч нээгээгүй утга зохиолын номоо буцаан далд хийлээ. Тэгээд багш:
"Та нарыг жаахан ч гэсэн ойлгосон гэж найдаж байна" гэж хэлээд зөөлөн инээмсэглээд танхимыг орхив.
--
Үндсэн бүжгийн багш маань утга зохиолын багшийг ирсний дараахан орж ирлээ. Тэр орж ирэхдээ нэгэн шинэ хүүхдийг авчирсан нь сонирхол татаж байв.
"За бүгдээрээ Жон Жонгүгтэй танилц. Өнөөдрөөс эхлээд манай клубд хичээллэх болно. За Жонгүг өөрийгөө танилцуулаарай"
YOU ARE READING
ARCOBALENO | jjk
FanfictionБи солонгыг урьд ѳмнѳ нь харж байгаагүй ч гэсэн надад нэг л дотно санагддаг юм. Чи надад яг л солонго шиг санагдаж билээ.