5. First Snow

117 15 2
                                    

Би шинээр ирсэн Жонгүг гэх хүүгийн талаар өдөр болгон илүү ихийг мэдэхийг хүсч байлаа. Харахад баян айлын хүүхэд мэт хэрнээ үзэл бодол, хэлж, ярьж байгаа нь сэхүүн биш ухамсар хүмүүжилтэй байгаад нь яагаад ч юм гайхах бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Бэлтгэл хийж байх үедээ хальт хальт бие бие рүүгээ харц шидэлцдэг байсан ч тогтож ярилцсан удаагүй. Тэгээд би өөрөө эхлэн түүнтэй ярилцахаар зориг шулуудан ам нээв.

-Чи энэ дүрийг их азтай ч гэмээр тохиолдлоор авсанаа мэдэх үү?

Хэдий шинэхэн ирэгчид ийм зүйл хэлэх нь таагүй ч би түүний хариултыг мэдэхийг үнэхээр их хүсч байлаа.

Тэр над руу нэг том нүдлэн хараад шилээ маажин ийн хэлэв.

- Мэдээж мэднэ ээ. Өмнө нь тоглох гэж байсан бүжигчин гадаад явсан болохоор тэр биз дээ. Би их азтай хүн юм. Над шиг хүний хувьд ийм дүр авна гэдэг мөрөөдөл л байсан л даа. Хүүхдүүд намайг гайгүй чинээлэг айлын хүүхэд болохоор дүрээ худалдаад авчихна гэж бодож байсан байх. Гэхдээ би өнөөдрийг хүртэл хамгийн сайн гэсэн бүхнийг идэж, хамгийн шилдэг гэсэн сургуульд суралцаж байсан болохоор ахиж мөнгөөр бүхнийг шийдэхгүй байхыг хүссэн. Тэглээ ч дүрээ мөнгөөр бус авъяасаараа авбал надад илүү амттай байх юм шиг санагдаад.

Тэр миний толгойд өмнө нь бодогдсон бодлуудыг улам бататгах шиг ийм хариулт хэлсэн нь намайг өөртөө улам татаж орхив. Жонгүг миний асуултанд хариулаад дараа нь надаас зөрүүлэн асуулт асуув.

- Чи Жизелийн түүхэнд дуртай юу?

Энэ бараг балетийн бүжигчнээс асууж болох хамгийн гоё хийгээд хамгийн сонин асуулт байх аа. Яг үнэндээ би Жизельд дуртай ч гэсэн тэрний түүхэнд дургүй.

- Мэдээж Жизельд дуртай. Уран зохиолын багшийн ярьж байсанчлан Жизель Альбертад ухаангүй дурлаж, дараа нь Альбертийг сэхээтэн гаралтай хүн гэдгийг мэдээд сэтгэлээр унасан шүү дээ. Чи мэднэ биз дээ?

Тэр над руу гунигтайхан харцаар харснаа шалан дээр хажууд минь зэрэгцэн суулаа. Тэгээд хэсэгхэн шал ширтсэнээ,

- Жизель яагаад хайртай хүнтэйгээ байхын тулд түүнийг байгаагаар нь хүлээж аваагүй юм бол? Хэдий сэхээтэн ч бай боол ч бай түүнийг гэх хайр хэзээ ч өөрчлөгдөхгүй байсан шүү дээ.  Байгаагаар нь хүлээгээд авчихсан бол Жизель тосонд умбаж торгоор ороох байсан биз.

- Жүжгийн талаарх чиний мэдлэг дажгүй юм аа, Жонгүг. Чиний дүр тоглоом ч үгүй өчнөөн бүжигчдийн насаараа мөрөөдөөд ч заримынх нь олж чадахгүй дүр байсан шүү. Би хүртэл Жизелийн дүрийг авахын тулд хэдэн арван туршлагатай улсын битгий хэл олон улсын хэмжээний бүжигчдээс өрсөлдөн байж авсан. Ингэхэд чи балетаар хичээллээд хэдэн жил болж байгаа билээ?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 30, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 ARCOBALENO | jjkWhere stories live. Discover now