Ѳглѳѳ бусдаас эртлэн босоод дал хол давсан үсээ дээш нь жимбийтэл шууж боогоод нүүрэндээ хальт савыг нээх тѳдийд л үйрэн бутарч, тоос шиг манардаг энгэсгээ түрхэн, уруулаа улбар ѳнгийн будагтай ѳнгѳлѳгчѳѳр дотор хэсгийг нь ѳнгѳлѳн будаад, ээжийн надад зориулж хоолны ширээн дээр тавьсан халаасны мѳнгийг аван гэрээсээ үүрээр нар дѳнгѳж цухуйж эхлэхийн алдад гэрээсээ гарлаа.
Хичээлийн шинэ жил хэдийн 4 хэсгийнхээ эхний хэсгийг элээж орхисон ч цүнхэнд хүндрэх ном, булан нь элэгдэж эхлэсэн дэвтэрнээс маань талын тал нь ч хорогдоогүй ажээ.
Намрын хяруу унаж, хэдийнээ сэрүү унасан тул бэлтгэл рүүгээ хар нимгэвтэр тирко ѳмссѳн минь онож, намрын хүйтэн салхи доороос дээш үлээнэ.
--
Бэлтгэлийнхээ ѳрѳѳнд ирээд хаалганы хажууд байрлах маш урт вандан сандал дээр ѳѳрийнхѳѳ бэлтгэлийн үүргэвч болон хичээлийн үүргэвчээ тавиад тиркогоо тайлан шалдан гуя, хѳлѳн дээрээ бэлтгэлийн хувцас болох тютюгээ ѳмслѳѳ. Бас нүцгэн хѳлѳнд дээрээ балетын чишик (Буруу бичсэн байж магадгүй ээ) углаж үдээсийг нь 3 нугалан үдэж, ѳмссѳн энгийн хар цамцаа тайлан бариу бүдэг ягаан купальникаа ѳмсѳѳд доор унжсан үлдэгдийг нь тютюныхээ дотуур хамт хийгээд бэлтгэлээ хийж эхэллээ.
Сүүлийн үед улсад хэдэн жил тоглогдоогүй том сонгодог урлагын тоглолт болох гэж байгаа бѳгѳѳд тэрэн дээр хэдэн жилийн турш тайзан дээр үл амилсан Жизелийн дүр дахин амилах тул биднийг хичээлийн цагаас нэн ѳмнѳ хэдэн цаг бэлтгэл хийлгэж, дараа нь хичээл орсны дараа ч хэдэн цагаар ч хамаагүй, хойморт байсан нар хормойд иртэл бэлдэж давтах болсон.
Багш найруулагч нар дүрийн сонголтоо хийгээгүй байгаа ба сонгогдох хамгийн ѳндѳр магадлалтай хүн гэвэл миний найз Соми, эсвэл би бүүр биш гэвэл дээд ангийн Мирён. Ерѳѳсѳѳ л бид гурвын хэн нэгэн нь л энэ том дүрийг амилуулна. Би тэднээс ѳрсѳж, гол дүрийг авахын тулд хамгийн сайнаараа хичээж шѳнѳ ч унталгүйгээр ѳѳрийгѳѳ драмын театрын алтан тайзан дээр Жизелийн дүрийг авчихаад бүжиглэж байх юм гэж тѳсѳѳлдѳг болсон.
Миний хѳлийн хуруу саарийж зуны халуунд бусад охид шиг сандаал ѳмсѳх нь битгий хэл намайг балетын бүжигчин гэж мэдэхгүй хүн хараад цочим тийм л аймшигтай болсон. Би 8 настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн ба энэ миний балетаар хичээллэж байгаа 10 дахь жил билээ. Энэ хугацаанд би хѳлийнхѳѳ эрхий хурууг хэдэн удаа хугалаж, миний хѳлийн хумс хэдэн удаа шигдэж ургасныг хүмүүс мэдвэл итгэх ч үгүй. "Урлагт золиос хэрэгтэй" гэж багш маань дандаа хэлдэг юм. Миний хѳл л энэ урлагт миний зольсон золиос байлаа.
YOU ARE READING
ARCOBALENO | jjk
FanfictionБи солонгыг урьд ѳмнѳ нь харж байгаагүй ч гэсэн надад нэг л дотно санагддаг юм. Чи надад яг л солонго шиг санагдаж билээ.