ONEWE-Regulus

494 35 11
                                    

Хамгийн эхний хөрвүүлэн хүргэх дуу бол энэ жил дахин дэбьютээ хийсэн нэгэн гайхалтай чадварлаг болов чиг олонд хараахан танигдаж амжаагүй амьд хөгжмийн ONEWE хамтлагийн хоёр дахь бага хэмжээний цомгийн тэргүүн дуу болох Регюлус(Regulus).  Тухлан сууж таалан соёрхоорой. Хөгжмийн бичлэгээ тоглуулахаа мартав аа.

Үүнээс өмнө энэ дууг орчуулан хүргэхийн ялдамд утгыг нь оршил болгон харуулбал зохилтой болов уу хэмээн бяцхан тайлбар орууллаа.

Францын утга зохиолын нэгэн сор бүтээлийн талаар товч сонирхуулъя. "Бяцхан хан хүү" хэмээх уг зохиол 1943 онд анх хэвлэгдэн гараад төд удалгүй дэлхийн хамгийн шилмэл хүүхдийн зохиол болон дэгжжээ. Ерийн нэг хүүхдийн үргэлжилсэн үгийн зохиолд хүний хамгийн нандин мэдрэмжүүдийг хийсвэрлэн багтааж л дээ.

Юуны ч юм нэг Бяцхан хан хүү алс холын нэгэн гараг(Regulus) дээр орь ганцаараа амьдардаг. Тэнд Бяцхан хан хүүгээс гадна хэдэн галт уул, аа бас нэг сарнай л байдаг. Хан хүү сарнай цэцгэндээ чухам их хайртай. Энэ хүйтэн хоосон гараг дээрх цор ганц баяр баясгалан, гэрэл гэгээ. Гэвч амьд ургамал хойно хатна аа. Хатаж хорчийгоод, дэлбээ нь ганц нэгээр тасарч эхлэхийн цагт Бяцхан хан хүү түүнийг шилэн хоргонд хийчихдэг юм.
Ганцаардмал хан хүү тэгээд л энэ эзгүй гарагаа орхин, бусад гарагуудаар аялаж, өөр амьдралтай танилцахаар шулуудан, сарнай цэцгээ орхиод хэрэн хэсч эхэлнэ дээ.
Явсаар, явсаар, аялсаар, аялсаар, сонин жигтэй хүмүүстэй таарсаар, эцэс сүүлд нь дэлхий дээр бууна. Буух буухдаа Сахарын цөлд бууна. Хүн амьтангүй зэлүүд газар. Хан хүү эхлээд дэлхийг эзэнгүй гараг хэмээн бодсон ч цөлд осолдсон нэг нисгэгч, хачирхалтай мэргэн үнэгтэй учран нүд тайлдаг. Тэд найзууд болцгоон, бие биенээсээ олон зүйл танин мэднэ. Хан хүү аялалынхаа талаар тэдэнд сонирхуулсны хариуд сурсан зүйл нь хүмүүсийн хоорондын харилцаа, итгэлцэл, сэтгэл мэдрэмж, нөхөрлөл байлаа. Урт удаан аялалынхаа эцэст тэр ардаа үлдээгээд явсан сарнай цэцгэндээ хэчнээн хайртайгаа ухаардаг. Тэгээд санаж бэтгэрсэн сайхан цэцэг, эзгүй хоосон ч эх гараг дээрээ очихоор явахын даваан дээр хортой могойнд хатгуулаад алга болчихдог юм.
Миний тун их шохоорхдог гунигтай төгсгөл.

Харин одоо энэ түүх, Regulus хоёрын холбоог таньж мэдье. Манай Onewe хамтлагийн шинэ дуу болох Regulus надад туйлын их таалагдсан тул энэ үгний утгыг эхлээд хайсан. Харин дараа нь дууны үгийг үзэж, утгыг сонжсоны дараа "Бяцхан хан хүү" зохиолоос эш татсан болохыг олж мэдэв.

Love of YirumaWhere stories live. Discover now