Aurora- Runaway

137 11 6
                                    

Өдгөө 23 настай залуухан дуучин бүсгүй анхны дуугаа 12 настайдаа зохиож байсан гэдэг. Тэр бээр хүн төрөлхтний гайхамшиг, хүмүүний гайхамшиг, орчлонгийн эрээн, барааныг уран бүтээлээрээ илэрхийлдэг, дуу хөгжмөөрөө хүн төрөлхтөнд амар амгаланг авчрахыг мөрөөддөг нас биедээ баймгүй агуу их хүсэл мөрөөдөл, ухаан чадвартай нэгэн билээ. Түүний 12 настайдаа зохиож, 19 насандаа олны хүртээл болгосон тэрхүү гайхамшигт дууг та бүхэнд түгээхийн хүслэн болж ирлээ. Тухлан сууж, таалан соёрхоно уу.


Далайн чимээг сонсож байлаа

Элсэн дундаас хэн нэгний царайг олж харав

Хүрч очоод авах гэтэл

Гараас минь замхраад алга болчихлоо

Долоон настайдаа нэг зүүд зүүдэлсэн юм

Ой модонд алхаж явна гэж

Тэгж яваад нэгэн сахиулсан тэнгэр

Намайг тэсгэл алдан хүлээж буйг олж харсан юм


Тэгээд би холын хол зугтан одлоо

Нэг л өдөр би энэ дэлхийг орхин одох болов уу

Хэн ч мэдэхгүй, хэн ч таашгүй

Тэгээд би бороон дунд бүжлээ

Амьд гэдгээ мэдэрсэн учир гомдоллож чадахгүй нь

Харин одоо намайг гэрт минь аваачаач

Байх ёстой газарт минь хүргээч

Ингэж байж чадахгүй нь


Зураг зуран сууж байлаа

Чиний зургийг зурж байлаа

Хэсэгхэн хугацаанд ч гэсэн чамайг хажуудаа байна гэж төсөөллөө

Гэвч үнэндээ тийм биш байлаа

Энэ бүх хугацаанд би худал ярьж байсан

Өөртөө нууцхан худал хэлж байсан

Сэтгэлийнхээ гүн мухарт гунигаа нууж байсан


Тэгээд би холын хол зугтан одлоо

Нэг л өдөр би энэ дэлхийг орхин одох болов уу

Хэн ч мэдэхгүй, хэн ч таашгүй

Тэгээд би бороон дунд бүжлээ

Амьд гэдгээ мэдэрсэн учир гомдоллож чадахгүй нь

Харин одоо намайг гэрт минь аваачаач

Байх ёстой газарт минь хүргээч

Надад өөр очих газар үгүй

Гэрт минь одоо хариулж өгөөч

Байх ёстой газарт минь хүргээч

Надад өөр очих газар үгүй

Гэрт минь одоо хариулж өгөөч

Байх ёстой газарт минь хүргээч

Дахиж ингэж байж тэсэхгүй нь


Унаж болох зөөлөн газар хайн гүйсээр

Унаж болох зөөлөн газар хайн бэдчисээр

Унаж болох зөөлөн газар хайн тэнүүчилсээр

Унаж болох зөөлөн газар бараадан явсаар


Тэгээд би холын хол зугтан одлоо

Нэг л өдөр би энэ дэлхийг орхин одох болов уу

Харин одоо намайг гэрт минь аваачаач

Байх ёстой газарт минь хүргээч

Надад өөр очих газар үгүй

Гэрт минь одоо хариулж өгөөч

Байх ёстой газарт минь хүргээч

Надад өөр очих газар үгүй


Гэрт минь хүргээч, байх ёстой тэр л газар минь

Гэрт минь хүргээч, очих ёстой тэр л газар минь

Гэрт минь хүргээч, миний л байх тэр газар

Гэрт минь хүргээч, миний очдог тэр газар

Энд үлдэх тэнхэл алга



Love of YirumaWhere stories live. Discover now