Dreamcatcher- Scream

116 9 3
                                    

T-ara-аас хойш охидын хамтлагийг хөгжмийн нь хувьд ингэж биширч байгаагүй юм байна. Охидын хамтлаг гэхэд зоригтой, шинэлэг хэв маягтай, ихэвчлэн рок стилиэр дуулдаг, хүчирхэг бүжигтэй, чадалтай вокальтай, шар үс босгом рэпперүүдтэй, клипүүд нь үргэлж гүнзгий утга санаатай, хийц сайтай байдаг гээд энэ хамтлагт өөлөөд байх юм нэг ч алга. Сүүлд гаргасан цомгийн нь дуунууд цөм чанартай, ам ангайж, чих онгоймоор болсон гэдгийг дуулгахын хамт Dystopia: The Tree of language цомгийг нэг удаа бүтэн сонсоосой гэж уншигчдадаа санал болгож байна аа.

"Хашхираан" дуу бол цахим гүтгэлэг, доромжлолд өртсөн хэн нэгний гашуун хийгээд гомдолт үгсийг хүргэж буй дуу билээ.


"Нэг л өдөр гэрэл гэгээ дахиж үзэгдсэнгүй, хүмүүс сайн сайхан зүйлс хэрхэн хэлдэгийг ор тас мартжээ."


Хоёр нүд минь цусаар бүрхэгджээ

Яагаад гэдгийг хэлээч? Би худал хэлэхгүй ээ


Хүйтэн салхи үлээж, хэн нэгэн намайг цоо ширтэхийг мэдэрнэ

Судсаар урсах тэр бүх өвчин шаналал

Хоёр гараар хүлүүлсэн мэт мэдрэмж

Хүн бүр над руу чулуу шидсэн ч би зугтаж үл чадна


Юу ч намайг хөгжөөж эс чадна

Хэний төлөө энэ вэ?  Хэн нэгэн надад хэлээч?

Одоо харин гал дүрэлзэн аслаа

Би хашхирахыг хүсэхгүй байна!


Чөтгөрийн харц ойртсоор

Нүдээ нээ, нүдээ нээ


Би хашхирахыг хүсэхгүй байна!


Харанхуйд түгэх хашхираан!


Багны ард нуугдсан заль мэх хөгийн инээдтэй байна

Өсөн нэмэгдэх үзэн ядалтаас бий болсон санаандгүй бай

Ангаж цангасандаа аяга аягаар уувал тэд намайг хоёр нүүр гаргасан гэж зэмлэнэ

Худал хуурмагт баригдан хадан цохионы ирмэг дээр зогсож байх үед

Харамслаар дүүрэн сонголт л үлдэх болно


Ирт мэс шиг хурц үгс

Шархлуулан намайг чичилж байхад ч би амьсгалсаар


Би юу ч мэдэхгүй

Хэний төлөө энэ вэ? Хэн нэгэн надад хэлээч?

Харин одоо утаа униар хаанаас ч юм гарч ирлээ

Би хашхирмааргүй байна!


Чөтгөрийн харц ойртсоор

Нүдээ нээ, нүдээ нээ


Бүгд орхин явсны дараа би ахин нэг удаа нүдээ нээлээ

Ул мөргүй алга болжээ, итгэж чадахгүй нь

Дахиж бүү гунигла, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч үгүй

Миний хувьд дахиж хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч үгүй

Харсан бүхнээ мартаарай

Юу ч болоогүй гэж итгүүлээрэй

Яг ингэж, нэг нэгээрээ, хүн бүр солиоролд автана


Чамайг хашхираасай гэж хүсэж байна!


Бүгд над руу хараад хашхираач!


Чамайг хархираасай гэж хүсэж байна!



Love of YirumaWhere stories live. Discover now