Орчин үе, даяаршил, мэдээллийн эрин үе зэргээс улбаатай Япон улсын залуу үеийнхэн дунд нэгэн сэтгэл зүйн эмгэг бий болсон нь Хикикомори бөгөөд энэ нь нийгмээс тусгаарлагдах, зожигрох нэг ёсны өвчин юм. Японы залуу үеийнхний бараг тал хувь нь ийм эмгэгтэй болоод байгаа ба сүүлийн үед ганц Япон ч гэлтгүй дэлхий даяар энэ өвчин хурдацтай тархах болсон байна. Хувь хүний өвчин байсан энэ эмгэг явсаар явсаар глобал түвшинд очвол зөвхөн өвчин биш дэлхийд тулгамдсан томоохон асуудал болж хувирах магадлалтай бөгөөд үүний эсрэг тэмцэж чадах гол зүйл бол эм тариа бус хувь хүний хичээл зүтгэл, сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг материаллаг бус эмчилгээ болох юм. Манай улсын хүүхэд залуучууд ч энэ өвчлөлөөр өвчлөх эрсдэлтэй тул анхнаасаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж, зөв үлгэр дууриалал болон, найз нөхөд нэгэндээ туслах гэх мэтээр урьдчилан сэргийлж болох ажээ.
Бан Юн Гүгийн энэ дуу бол түүний энтэртайнменттайгаа гэрээгээ дуусгавар болгосны дараахан гаргасан уран бүтээл бөгөөд, тайзан дээр гарах эмгэг, энтэртайнмент, урлагийн ертөнцөөс ирэх дарамтыг харуулсан шударга үнэн дуу болсон билээ. Миний хувьд энэ дууны ая хэмнэл, Бан Юн Гүгийн үглэх хэв маягт анхлан дурлаж энэ дууг сонссон бол яваандаа шүлэг нь хэчнээн гүн гүнзгий утга санаатай болохыг мэдсэний дараа орчуулан хөрвүүлэх сэдэл төрсөн юм. Мөн та бүхний хүсэлтийг харгалзаж үзсэн билээ.
Нуувчиндаа бүгэхдээ зүрх сэтгэл минь энэлэн шаналдагийг би мэднэ
Энэ талаар хэнд ч хэлж чадахгүйгээ би мэднэ
Ганцаардал гунигийн сахиусан тэнгэр бол миний найз
Би гадаад ертөнцөөс зугтаж өөрийн бяцхан ертөнцдөө л амьдрахыг хүсдэг
Надад саад болохгүй бол сайн сан
Үүнээс би аль болох зайлсхийдэг
(Зугтмаар байна)
Түнэр харанхуй миний гэрэл гэгээ болон хувирч байна
Хэрэв чи надад хайртай л юм бол ганцааранг минь тайван орхи
Чи намайг тэнэг харагдуулаад байна
Тэгвэл би хөхөрч няцарсан дүртэйгээ өрөөндөө нуугдах болно
Би бол Хикикомори, Хикикомори
Хикикомори, тархи толгой минь бүр дүйрчихлээ
Хикикомори
Гунигтай юм, зүрх сэтгэл минь хоосон оргино
Хэрвээ чи надаас юунд нуугднам хэмээн асуувал
Энэ тийм чухал гэж үү?
Бидний судсаар өөр цус гүйж байгаа болохоор уу?
Адилхан болгож яах юм бэ? гэж хариулна
Энгийн, энгийн бус гэж ялгарч байхад
Шарх сорви болгон адилхан хэмжээтэй байх ёстой гэж хэн хэлээ вэ?
Ганцаараа биш байх ямрыг би мэднэ ээ
Яг үнэндээ бид тэс өөр
Зүгээр л өөр чигээрээ амьдарцгаая
Ядаж л компьютерийн гар, тэжээвэр гөлөг минь намайг зовоохгүй
Тэгэхээр, миний хэлэх гэсэн зүйл бол
Хэрвээ чи мунхаг их зантай бол
Надтай харьцах хэрэггүй
Яаж үүнийг ойлгоод, бүхнийг хайрлаад байна вэ гэж асуувал
Энэ талаар бод гэж л хариулна
Би өдөр өдрөөр үхэж байна
Цаг хугацаа, оюун санаа үүнийг гэрчилнэ
Амьдралын минь жинхэнэ утга учир юу юм бол
Мэдэхгүй юм даа, зүгээр л энэ асуултыг мартаад хамаа намаагүй амьдаръя
Багаа аваад бүжиглэ л дээ
Гутлаа тайлаад нүдээ анивал чухам тайтгарч юуны магад
Дэлхий ертөнц эргэдгээрээ эргэж буйд би атаархаж байна
Битгий хамаагүй төсөөлөн бод
Намайг амьсгалаач гэж хүчлэх үед юу мэдэрдэгээ би сайн мэднэ
Хэр их идэж уух чинь надад хамаагүй
Гуниг цөхрөлд автах ямар байдгийг би сайн мэднэ
Хөөе, охин минь, харамсалтай байна
Миний түүхийг ойлгохгүй байгаа чинь
Гүйцээ, энэ хүргээд яриагаа цэглэе
Хэрэв чи надад хайртай л юм бол ганцааранг минь тайван орхи
Чи намайг тэнэг харагдуулаад байна
Тэгвэл би хөхөрч няцарсан дүртэйгээ өрөөндөө нуугдах болно
Би бол Хикикомори, Хикикомори
Хикикомори, тархи толгой минь бүр дүйрчихлээ
Хикикомори
Гунигтай юм, зүрх сэтгэл минь хоосон оргино
YOU ARE READING
Love of Yiruma
PoesiaБи ер нь дуу хөгжимд их мэдрэг ханддаг хүн л дээ. Тэгээд энд нэг булан гаргасан юм. Энд чухам юу орох нь уу гэтэл хэдэн дууны шүлэг орох шинжтэй. Би дууны ая данд илүүтэй хандтай, чих тавин таашаал авдаг л төрлийн хүн юм л даа. Гэхдээ аливаа нэг дуу...