Troye Sivan- Take Yourself Home

140 10 2
                                    

Ай, Трои, Трои. Яажшуухан хүний сэтгэлийн мухарт байх тэрхүү далдын далд буглаасыг олж тайлахаа мэддэг дэндүү ер бусын хүн юм аа.

Сүүлийн хоёроос гурван сар миний бие надад хэзээ ч тохиолдохгүй гэж бодож явсан сэтгэлийн түгшүүр гэдэг зүйлтэй нүүр тулаад дотроосоо багахан идэгдэж, хэрхвэл зохих талаар санаа оноо ч үгүй атал улам бүр өөрчлөгдөн хувирч байсан юм. Магадгүй хүн бүрийн амьдралд ийм мөч тохиолддог л байх. Миний хувьд хэзээ ч сэтгэлийн өвчинтэй нүүр тулахгүй гэсэн бардам гэнэн итгэлээр өөрийгөө тэжээсээр ирсэн тул яг энэ мөчид би сэтгэлийн түшүүртэй амьдардаг хүмүүсийг хэчнээн дутуу үнэлж явснаа, сэтгэлийн түгшүүр хэчнээн ноцтой, жинхэн зүйл болохыг зэрэг зэрэг ойлгож сууна.

Харин энэ нөхцөлд надад тус дэм болж буй нэг зүйл бол дуу хөгжим. Дуу хөгжмийн ачаар л бодит орчиндоо дасах итгэлийг олж авч байна шүү дээ. Урлаг л магадгүй хүмүүнийг аврах хамгийн чанд түлхүүр болой.

Энэ дуу ингэж л надад ойрхон тусаж, баяр баясал авчирч чадлаа. Магадгүй та бүхэнд ч бас нэгийг бодогдуулах биз ээ.


"Гэртээ харь"

Их хотын нүргээнээс залхаж байна

Санал нийлж байвал хашхираач

Үхэх цаг минь дөхөж байна гэвэл илүү сайхан газар бараадъя

Уйтгар гунигтай зун цаг

Энэ хотод эх хэрэгтэй байна

Цагаа дэмий үрнэ гэвэл явах цаг минь болжээ

Гэртээ харь


Надтай яриач

Үнэнч сэтгэлээр засаж залруулах зүйл гэж үгүй

Тэгээд яаж надаас ч гунигтай болсон юм бэ?

Намайг сонсож байгаа хүн байвал гэрлээ асаагаач

Аз жаргал чинь мөрийгөө авах үедээ алдуурсан тэр газраа л бий

Буцааж чадахгүй тэр бүх хожигдлоо тоолно

Надад бүх юм байна, бас юу ч алга


Их хотын нүргээнээс залхаж байна

Санал нийлж байвал хашхираач

Үхэх цаг минь дөхөж байна гэвэл илүү сайхан газар бараадъя

Уйтгар гунигтай зун цаг

Энэ хотод эх хэрэгтэй байна

Цагаа дэмий үрнэ гэвэл явах цаг минь болжээ

Гэртээ харь

Гэртээ харь


Өөрийгөө харах бүртээ хэн байхыг хүсдэг вэ?

Хэзээ ч ялахгүй тоглоомондоо ялахыг хичээнэ гэдэг байж болох зүйл үү?

Яах вэ, бүгд чамаас шалтгаална

Хэчнээн их хүсэж буйг чинь мэдэж байна

Гэвч энэ чамайг сүйрүүлж ч мэднэ шүү дээ

Сүйрүүлэх болно


Их хотын нүргээнээс залхаж байна

Санал нийлж байвал хашхираач

Үхэх цаг минь дөхөж байна гэвэл илүү сайхан газар бараадъя

Уйтгар гунигтай зун цаг

Энэ хотод эх хэрэгтэй байна

Цагаа дэмий үрнэ гэвэл явах цаг минь болжээ

Гэртээ харь

Гэртээ харь





You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 02, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Love of YirumaWhere stories live. Discover now