|10|

2.9K 256 13
                                    

2015оны өвөл

"Өнөөдөр хаачих юм?" гэж Тэхёнийг хэлэхэд хэсэг бүлэг хөвгүүд Тэхёний зүг харцаа шилжүүлэх аж. Тойрч зогссон тэдний дундаас Юнги хажуудаа байгаа Жиминийг тохойгоороо нудраад "Жимин чи энийг Рүригийн ширээн дээр тавиад өгөөч" гэхэд Жимин хөмсгөө өргөн өгсөн захиаг нь эргүүлж тойруулан харав.

Жимин хэсэг харж байснаа ёжтой гэгч нь инээгээд "Одоо хүртэл түүнд захиа өгдөг хэрэг үү?" гэхэд нь Юнги түүний нуруу руу нэг хүчтэй цохиод "Чи өгөх юм уу үгүй юм уу?" гэж асуухад Жимин өнөө захиаг нь атгасаар эргэж харан хаашаа ч юм яваад өглөө. Жимин ангийн хаалгаар шагайн харвал Рүригийн ширээ хоосон байх ба ширээн дээр нь хурааж амжаагүй ном болоод дэвтрүүд нь дэлгээстэй байх үзэгдэнэ.

Жимин захиаг барьсаар Рүригийн ширээний урд очихдоо Рүригийн тэмдэглэлийн дэвтрийг олж харсан юм. Тэмдэглэлийн дэвтрийг нээн үзвэл Юнгигийн захиа болгоных нь гайхалтай гэмээр үгсийг бичин тэмдэглэжээ. Тэгэхээр Рүригийн хувьд захианы эзэн тодорхой хэмжээний орон зай эзэлдэг гэдэг нь тодорхой болоод ирлээ. Рүри эзэнгүй захианы эзнийг хайрлаад эхэлчихсэн байж.

"Чи юу хийгээд байгаа юм?" гэж эмэгтэй хүний шингэхэн хоолой гарахад Жимин цочин эргэж харвал Рүри түүн рүү хөмсгөө өргөсөөр харан зогсож байх ажээ. Жимин шилэн хүзүүгээ маажсаар Рүригийн харцнаас зугтан харцаа ийш тийшээ гүйлгэж байхдаа Юнгигийн захиаг түүн рүү сарвайхад Рүри инээмсэглэх нь тэр.

Рүри урт хар үсээ хойш илбээд "Тэгэхээр захианы эзэн чи байсан юм уу?" гэж асуухад нь Жимин хариулсангүй. Рүри харцаа далдичуулах Жимин рүү түүнд нэг алхам ойртоод "Би чамайг гэж ойлгоё" гэж хэлээд ширээн дээрх зүйлсээ цүнхэндээ хийн үүрээд ангиас гаран явахад Жимин тэндээ хөдөлгөөнгүй зогссоор л байв.

Рүриг сургуулиас гарч явахыг харсан хөвгүүд түүний нүүрэн дэх жаргалтай инээмсэглэлийг харан Юнгид "Тэр ч бас чамд сайн бололтой Юнги" гэхэд Юнги зүгээр л түүний сүүдрийг уусан алга болох хүртэл ширтсээр байлаа. Жимин сургуулиас итгэл муутайхан гарч ирэхэд Юнги түүн дээр очин "Баярлалаа Жимин" гэж хэлээд мөрөн дээр нь гараа тавив.

Jimin-

Хайрлагдахыг хүссэн юм. Хэн нэгнээс хайр гээч зүйлийн сөөмхөнийг ч атугай мэдрэхийг хүссэн юм.

Жимин сургуулийн цайны газар хөвгүүдтэй хамт хооллон сууж байхад Рүри тэдэн дээр ирэн Жимин рүү инээмсэглэн хараад "Би энд сууж болох уу?" гэж асуухад нь Юнги идэж байсан хоолондоо хахан түүнийг хажуудаа суухыг урихад Рүри татгалзан Жиминий хажууд суух нь тэр.

CocainaWhere stories live. Discover now