- : -
Гэрийн уур амьсгалыг Рүригийн сандарч тэвдсэн байдал эвдэж байхад Жимин Рүригийн бэлхүүсээр тэврээд "Ингэтлээ их сандрах хэрэггүй дээ. Юу ч болсон би чиний хажууд байх болохоор битгий сандар" гэхэд Рүри инээмсэглэн толгойгоо дохиход нь Жимин Рүригийн мөрөн дээр зөөлхнөөр үнсэв.
Хаалганы хонх дуугарахад Рүри урт амьсгал аван гаргаад инээмсэглэлээ тодруулсаар хаалгаа тайлахад өөртэй нь усны дусал мэт төстэй эмэгтэй түүнийг угтаж авлаа. Үс нь мөр хүртлээ урттайн дээр ноосон улаан бариу цамцыг хар хүрэмтэй хослуулан өмссөн байгаа нь бүсгүйн царайг улам тодотгож байлаа.
Рүри бүсгүйг удаан ширтсэнийхээ эцэст хаалгаа улам том дэлгээд "Тавтай морил" гэж хэлэхэд нь өнөө бүсгүй хөнгөхөн инээмсэглэл тодруулсаар дотогш оров. Рүри бүсгүйг дагуулсаар хоолны ширээний ард суухдаа "Таныг ирсэнд баяртай байна" гэхэд бүсгүйн харц гал тогоонд цааш харан зогсох Жимин дээр тусаж байх нь тэр.
Жимин цай авч ирэн тэдний урд тавихдаа өнөөх бүсгүй рүү инээмсэглэхэд бүсгүй хариу болгон инээмсэглэв. Жимин Рүригийн өөдөөс харан суухад үл таних бүсгүй Рүригээс Жиминий тухай асуусанд Жимин "Рүригийн найз залуу Пак Жимин" гэж товчхон хариултыг Рүригийн өмнөөс хэлэхэд бүсгүй инээвхийлснээ "Тийм байх нь ээ. Би Рүригийн эгч Сун Бокхи" гээд Жимин рүү гараа сунгахад Жимин түүний гараас атган авлаа.
Рүригийн хувьд бүх зүйл гайхалтай болж байсныг Жимин гэрэлтэх харцнаас нь олж харсан бололтой Рүригээс харцаа үл салгана. Бокхи Жимин рүү харан санаа алдаад "Бид ихрүүд юм сан" гэж тохуурхан хэлэхэд Жимин Рүригийн гараас атгасан чигтээ хацар дээр нь үнсэх аж.
Цаг орой болж нар тэнгэрээс буухад Бокхи зоогийн ширээнээс босон тэдэнтэй салах ёс хийж байхад Рүри Бокхиг цаг орой болсон тул гэрт нь хонохыг санал болгож харин Бокхи инээмсэглэсээр зөвшөөрөв. Жимин өрөөндөө орж ирмэгцээ "Тэр надад таалагдсангүй" гэж хэлэхэд нь Рүри Жиминий уруул дээр үнсээд "Яагаад?" гэж санаашран асуухад Жимин Рүригээс харцаа салган шал руу ширтэхдээ санаа алдаад толгойгоо сэгсрэх нь тэр.
"Рүри чи унтаж байна уу?" гэх Бокхигийн хоолой хаалганы цаанаас сонсогдоход Рүри Жиминээс холдон хаалгаа тайлж өгвөл Бокхи сандарсан хоолойгоор "Чамд шархны тос бий юу?" гэж асуухад Рүри "Жимин чи сайн мэдэж байгаа биз дээ түүнд олоод өг" гэхэд Жимин Бокхиг дагуулан доош буугаад түүнд шархны тос өгөхөд Бокхи тосыг авахдаа "Чи надад түрхээд өгөхгүй биз" гэсэнд Жимин Бокхиг буйдан дээр суулгаад зүүн гарт нь түрхэхээр ойртоход Бокхи инээд алдан "Минийх баруун гар" гэж хэлэхэд Жимин түүний баруун гарт тосыг нямбай гэгч нь түрхэж байх харагдана.
YOU ARE READING
Cocaina
RomanceБүх зүйлсийн өнгийг ялгаж чадахгүй болсон ч би чамайг хаанаас ч харсан таних болно. Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдсан болно.