|14|

2.6K 265 32
                                    

- : -

Хэдийн тэд хамт байлгүй 3сарыг ардаа үдсэн байв. Жиминд Рүри байхгүй Рүрид Жимин байхгүй байсан ч тэдний амьдрал урьдын адил үргэлжилсээр байсан юм. Хоёул бие биеэ санахгүйн тулд өөр нэгнийг хайрлаж өөрсдийгөө илүү завгүй байлгаж байгаа ч шөнө болоход Жимин Рүриг санан уйлж, харин Рүри гараа бэртээх болгондоо Жиминээс аврал эрэн тэмцсээр.

"Рүри надаар гартаа тос түрхүүлмээр байна уу?" Юнгигийн намуухан хоолой угаалгын өрөөний хаалганы гаднаас сонстоход Рүри анхаарлаа сарниулан хаалга руу ширтээд "Тэгвэл би чамд маш их баярлахаар байна Юнги" гэхэд Юнги энэ хариуг л хүлээж байсан мэт хаалгыг хүчтэй онгойлгон орж ирээд Рүригээс тосыг нь аван нямбай гэгч нь гарт нь түрхэж эхэллээ. Жимин Юнги хоёр тэс өөр хүмүүс ч тэд яг адилхан Рүриг халамжилдаг байсан юм. Юнги яг л Жимин шиг Рүригийн гарт өөрөөс нь илүүтэйгээр санаа тавин арчилдаг байв. Магадгүй энэ нь Рүрид Жиминийг санан бэтгэрэхэд хүргэдэг биз.

Юнги тос түрхэж дууссаныхаа дараа Рүриг өргөхөд тэр Юнгиг хөлөөрөө ороон тэвэрсэн байх бөгөөд Юнгигийн уруул дээр ахин дахин үнсэж тоглохдоо яг л бяцхан охин шиг инээж байлаа. Юнги Рүриг өргөсөөр зочны өрөөнд ирэхэд Рүри Юнгигийн тэврэлтээс салахгүй улам л наалдан эрхлэхэд Юнги түүнийг буйдан дээр хүчээр суулгаж үлдээгээд гал зуухны өрөө лүгээ явахаар зэхэх аж.

"Ямар хоол идэхийг хүсэж байна" Юнгигийн асуултад Рүри жуумалзан инээгээд "Чамайг идэхийг хүсэж байна, болох уу?" гэж хэлэхэд нь Юнги нүдээ эргэлдүүлсээр түүний урд ирэн нүүрэнд нь тулж зогсоод уруулаа мушилзуулан "Сахилгагүй охин. Би чамд хэзээ ч олдохгүй ямар сайхан хоол гэдгийг чи мэдэж байна уу?"

"Тийм болохоор л би чамайг идэхийг хүсэж байна. Бүхэл амьдралынхаа туршид" Рүригийн дэггүйтэн хэлсэн хариултад Юнги түүний дух руу няслаад "Тоглоод байлгүй идмээр байгаа хоолоо хэл.......эсвэл би хоол хийхээ болилоо" гэхэд Рүри түүний уруулыг шунаглан үнсэхдээ "Би чиний хийсэн бүх хоолыг амтархан идэх болно.........яг л өдөр бүр би чиний уруулыг амтархан иддэг шигээ" гэж доод уруулаа хазлан хэлэхэд түүний биеийн хэлэмж Юнгигийн дотор гижигдэх шиг болов.

Юнги гартаа барьсан алчуураа хаа нэгтээ тавьж орхиод Рүригийн уруул руу шуналтан дайрахдаа түүний гайхалтай биеийнх нь энд тэндгүй гараа гүйлгэн тоглох нь Рүригийн сахилгагүй тоглоом нь амжилттай болсныг илтгэх шиг.

Юнгигийн уруул Рүригийн биеийн хаа сайгүй буун улаан толбо үлдээж байхад Рүри бэлхүүсээрээ хотойн нүдээ анин хэвтэхдээ хэзээ ч энэ жаргалыг өмнө нь мэдэрч үзээгүй мэт санагдав. Өөрийнхөө хүслийг дарах гэж шуналтайгаар дайран биеийг нь эдэлж байсан тэр нэгэн шиг биш биеийг нь энхрийлэн сэвтээчих вий гэсэндээ зөөлхөн хүрэн уруулаа хүргэж байгаа нь Рүригийн Юнгиг гэх шуналыг улам нэмэгдүүлэх шиг.

CocainaWhere stories live. Discover now