Өдрийн шаргал нар харанхуйд уусан алга болохтой зэрэгцэн Рүри өөрт байж болох хамгийн үнэт зүйлсээ өмсөн гарахаар бэлдэхэд Жимин Рүригийн гараас атган түүнийг зогсоогоод "Орой болчихсон байхад хайчих гэж байгаа юм" гэж хүйтэн өнгөөр асуухад Рүри түүнээс гараа салгаж аван "Юнгитэй уулзана оройтох байх. Эгчид хүлээх хэрэггүй гэж хэлээрэй" гээд өндөр өсгийт өмсөн гэрээс гарахад Жимин түүн рүү урам хугарсан харцаар араас нь ширтсээр хоцров.
"Хараал идсэн Мин Юнги" Жимин амандаа хараал урсган үсээ зулгаасаар буйдан дээр сууж байхад Бокхи түүний хажууд ирэн суухдаа "Жимин миний гарт тос түрхээд өгөөч" гэж бувтнах шахам асуухад Жимин түүн рүү цөхөрсөн аятай ширтээд "Рүри надаас гуйсан бол зөвшөөрөх байсан юм" гэснээ Бокхигийн дэргэдээс холдон Рүригийн өрөөнд орлоо.
Гайхалтай гэмээр Рүригийн үнэр Жиминд үнэртсэнгүй. Харин хурц сарнайн сүрчиг Рүригийн өрөөг дүүргэсэн байгаа нь Жиминий бухимдсан сэтгэлд бороо асгарахад хүргэв. Тэр уйлж байсан юм. Нүдээрээ биш ч сэтгэлээсээ.
Jimin-
Би чиний зүрхэнд сийлэгдэж сэтгэлийн чинь шивээс болж үлдмээр байна. Би чамд хайртай Рүри. Би чамайг өөрөөсөө ч илүү хайрладаг гэдгийг яг энэ мөчид чамайг мэдээсэй гэж хүснэ. Өөрөөсөө ч илүү энэ орчлонгийн юу юунаас илүү би чамайг хайрладаг. Ганцхан чамайг...
"Намайг хэр удаан энд хүлээсэн юм? Гадаа хүйтэн байхад" гэмшсэн сэтгэлээр хэлсэн Рүригийн үгсэд Юнги инээмсэглэн түүнийг тэврэн авав. Рүри Юнгигийн тэврэлтээс салахаар мөрөө хавчин зугтаж байхад Юнги түүнийг улам чангаар тэврээд "Жиминий тэвэрт өдөр бүр байдаг атлаа яагаад миний энгэрт тавхан минут байж чадахгүй ингэж их зугтаад байгаа юм" гэхэд Рүри түүний хэлсэн үгсэд хөдөлгөөнгүй зогсох аж. Тэврэлт бүхэн адилхан байдаг атал мэдэрч буй мэдрэмж бүхэн өөр байдаг нь хачин юм шүү.
Эцэст нь дуусчихлаа. Түүний дулаахан энгэрт тайвшралыг олох таван минут дуусчихлаа. Юнги удаан гэгч нь тэврэлтээ салгахад Рүри газар ширтсэн зогсож байснаа Юнгигийн нүд рүү эгцлэн хараад "Бид юу хийх юм?" гэхэд Юнги хариулт хэлэлгүй зүгээр л Рүригийн гараас хөтөлсөн юм.
Рүри хэсэг Юнгигийн гар луу ширтэж байснаа энэ хорвоогийн хамгийн гунигтай хэр нь жаргалтай инээмсэглэлийг өөртөө тодруулан "Дулаахан юм...чиний гар. Жиминий гар үргэлж л хүйтэн байдаг" гэж хэлэхдээ уртаар санаа алдаад "Би түүний сэтгэлийн хаана оршдог юм бол?. Би зүрхнийх нь аль буланг эзэлдэг юм бол?" хэмээн гунигт нэрвэгдсэн харцаараа Юнги рүү ширтсэнд Юнги түүний уруул дээр үнсэн яриаг нь зогсоов.
YOU ARE READING
Cocaina
RomanceБүх зүйлсийн өнгийг ялгаж чадахгүй болсон ч би чамайг хаанаас ч харсан таних болно. Насанд хүрэгчдийн хэсэг тодорхой хэмжээнд агуулагдсан болно.