|08|

3.2K 319 38
                                    

- : -

Аяган доторх өдий жаахан байсан цайны үлдэгдэл шавхруу аяга хагарахтай зэрэгцэн газраар нэг цацагдаж цайны зарим хэсэг хананд толбо болон тогтлоо. Ханын цагаан цаасыг будсан цайны бараан өнгө Рүригийн сэвтэж үзээгүй сэтгэлийнх нь анхны шарх шиг санагдана.

Рүри хэдэн цагийн турш уйлсан гэмээр нүд нь бүхэлдээ хавдаж орхижээ. Түүнд хэн нэгэн хэрэг болж байв. Гэхдээ хэн нэгнээс илүүтэй Жимин түүнд хэрэгтэй байсан ч тэр энд байсангүй. Жимин гэх хүнийг илтгэх юу ч энд алга.

"Жимин өвдөөд байна" Рүри энд 5цагийн турш уйлж суухдаа ердөө энэ л үгийг сая амнаасаа гаргав. Гэхдээ тэр үргэлжлүүлэн ямар ч утга учиргүй зорилгогүй үгсийг амнаасаа урсгаж эхлэх нь тэр. Түүний нүднээс зогсолтгүй урсах нулимс түүнийг хангалттай ихээр өвтгөж байсан ч тэр үл тоон амандаа хэдэн үгийг наана цаана нь оруулан хэлж байх сонсогдоно.

Рүри яг одоо өөрийнхөө биеийг хангалттай хянаж чадахаа больсныг хэнээр ч хэлүүлэлгүй маш сайн мэдэж байлаа. Түүний зүрх галзуу юм шиг хурдтай цохилох үед Рүри мэдэрч буй мэдрэмж бүрээ өөрийнхөө биед хадан үлдээх гэсэн мэт хажуудаа байх цустай цамцны хэлтэрхийг аван амандаа зуухдаа хагарсан ваарын хэлтэрхийгээр өөрийнхөө гарыг зүсэж орхив.

Шөнийн 23 цаг

Хаалганы код хийх чимээ гарахад Рүри сонссонгүй. Гэрийг Рүригийн уйлахтай зэрэгцэн хашхирах гэж оролдох чимээ нь хангалттай дүүргэж байсан учраас хэн нэгний орж ирж байгаа нь түүнд мэдэгдсэнгүй. Гадаа цас оржээ. Энэ жилийн анхны цас болоод ч тэр үү зогсохоо мэдэхгүй бүтэн өдрийн турш газар дэлхийг өөрийнхөө өнгөөр будаж байв. Тэгж их орсон цаснаас болоод хангалттай даарч орж ирсэн Жиминийг цусны үнэр угтаж авах нь тэр.

Жимин нүдээ томруулсаар харанхуй гэрийг ийш тийш нь гүйлгэж харвал Рүри цусандаа хутгалдсаар угаалгын өрөөний хажууд уйлан суух харагдлаа. Рүри өөрийгөө гэмтээсэн байгаа нь Жиминий нүдэнд тусаж гутлаа ч тайлалгүй гэр лүгээ яваад орчхов.
Рүри сая л анзаарах шиг болон үүдэн дээр зогсох Жимин рүү гүн бор нүдээрээ ширтээд "Жимин" гэж амандаа аяархан шивнэн хэлэхэд Жимин Рүригийн хажууд ирэн юу ч хэлэлгүй зүгээр л түүнийг маш чангаар тэврэн авсан юм.

Рүри түүний мөрөнд шигдэн хүнд хүнд амьсгал авсаар үргэлжлүүлэн уйлж эхлэхэд Жимин Рүриг тайвшруулах гэсэн шиг толгойг нь илэхдээ "Рүри чамд ямар хараал идсэн нь тохиолдчихсон байгаа юм бэ?" гэж дуугаа үл ялиг өндөрсгөн асуухад Рүри түүнд юу ч хэлэлгүй гартаа байх шилэн ваарын хэлтэрхийг атган өөрийнхөө алгыг гүнзгий зүсэж орхив.

CocainaWhere stories live. Discover now