Хэдэн минутын дараа нөгөө Лэетэй нийлээд нийт есөн залуу ороод ирлээ. Тэд яг л оршуулгад ирсэн хүмүүс шиг газар ширтсээр гунигтай орж ирлээ.
Арай намайг гэртээ байлгаж байгаа нь муу зүйл болсон юм биш биз дээ?
Би тэднийг дагуулан харж байтал дундаж нуруутай эгдүүтэй төрхтэй залуу (Бэкхён) дэргэд суун гараас атгаад "амьдрал гэдэг чинь хэцүү шүү дээ. Төсөөлөөгүй аймшигтай зүйл их болно. Хамгийн гол нь сэтгэлийн тэнхээ шүү. Чамайг сэтгэлийн тэнхээтэй гэдэгт бид итгэж байна" гэсээр өрөвдсөн хачин харцаар харна.
Нөгөө залуус ч учир зүггүй толгой дохин бараг л худалч хүнд нулимс унагана. Гэхдээ яагаад ингээд байгааг нь огт ойлгосонгүй.
Би "та нар яагаад байгаа юм? би аль улсад байгаа вэ? би энд байгаа нь муу зүйл үү?"
Бүгд толгой сэгсрэн "зүгээр дээ бид чамайг сэтгэл санаагаар дэмжих болно" гэв.
Би "би яг хаана байна?"
Дунд нь зогсож байсан залуу (Сухо)"чи Мэритон гариг дээр байна. Манай гэрт бид нар хамт амьдардаг. Эхнээс нь танилцуулъя Лэе, Бэкхён, Кай, Чэн, Шиүмин, Чанёол, Сэүн,Кёнсүү. Намайг Сухо гэдэг" хэмээн танилцууллаа.
Би "Танилцсан даа таатай байна. Намайг Жина гэдэг"
Лэе нүдээ том руулан "чамайг эмэгтэй гэдэггүй юм уу?" гэж асуув.
Би "үгүй ээ Жина гэдэг. Би эмэгтэй хүн л гэж хэлсэн юм. Та нар эрэгтэй хүн гэдэг шиг" гэхэд бүгд нэг л ойлгоогүй царайтай над руу харна.
Чэн "эрэгтэй гэж юу гэсэн үг юм бэ?" гэж Сухогоос сэм асуухад
Сухо "царайлаг гэсэн үг байхаа. Би тэгж бодож байна" гэв.
Чэн "тийм үү? тэр биднийг магтаж байгаа байх нь" гэсээр малийна.
Би "би үнэхээр өөр гариг дээр байгаа гэж үү? хэрвээ тийм юм бол би яаж та нарыг ойлгоод байгаа юм? та нар Англиар яриагүй нь мэдээж" гэхэд
Кёнсүү инээмсэглэн "аан энэ манай гаригийн агаар мандалтай холбоотой агаар мандлаас болоод ярьж л чаддаг байвал ямар ч гаригийн хүн ирсэн ч ойлголцдог юм" гэлээ.
Би "хөөх тийм зүйл байдаг гэж үү? би зөвхөн дэлхий дээр л хүмүүс байдаг гэж бодож байлаа"
Шиүмин "Дэлхий гэж юу юм?"
Би аль чадахаараа Дэлхийн тухайн нарны аймгийнхаа тухай бүгдийг л тайлбарлалаа. Тэд нэг л ойлгоогүй бололтой гайхан харна.
Кай "аан Дэлхий гэж Цэнхэр сувд юм байна тийм үү? энэ чиний яриад байгаа дэлхий мөн биз дээ?" гэсээр агаарт хиймэл сансрын зураг гаргалаа.
Би "тийм ээ, яг мөн би эндээс ирсэн"
Бүгд "аан, гэхдээ тэр холоос яаж ирсэн юм?"
Би "хол гэнэ ээ? дэлхий тийм хол байгаа гэж үү? би нэг хар нүх рүү орчихсон тэгээд л одоо энд байна"
Чанёол инээмсэглэн "аан хар нүх биш ээ, Шикорин хаалга гэдэг юм. Огторгуйд гэнэт гарч ирж гэнэт алга болдог онцгой хаалга байгаа юм.Шикорины ачааp ертөнцийн аль ч хэсэг рүү хормын дотор шилжиж очдог" гэв.
Би ангайсаар "тийм зүйл байдаг гэж үү? тэгээд яаж би буцах вэ?"
Сэүн "хаалга жилд нэг удаа гарч ирдэг юм. Тэр үед нь л явж дээ. Чиний онгоц авах юмгүй болчихсон. Бараг шинэ онгоц хийсэн нь дээр байх"
Би "тийм үү" гэж сулхан хэллээ.
Би тэгээд энэ сонин залуустай бүтэн жил байх юм уу?
Асуух асуултынхаа хариуг авсан болоод ч тэр үү сая л аймшигтай их өлсөж байгаа бас угаалгын өрөө орох хэрэгтэй байгаагаа анзаарлаа.
Би "уучлаарай та нарт идэх зүйл байгаа юу? би их өлсөж байна. Бас шээх-"
Бүгд "БОЛОХГҮЙ ЭЭ!!!"
Би "я-яагаад?"
Сухо "ма-манай энд шээх хориотой" гэв.
Би "ЮУ?? ТЭГЭЭД БИ ЯАХ ЮМ? ДАВСАГ ХАГАРЛАА" гэхэд
Лэе "б-бид хуралдах хэрэгтэй байна. Түр хүлээж бай" гээд гараад явчихлаа.
Эд нар шээдэггүй юм байхдаа? яагаад ариун цэврийн өрөө ороход хуралдаж байгаа юм бол?
===============
Зохиолчийн талаас:
Бэкхён "одоо тэгээд яах юм бэ? тэр нөгөө зүйлээ байхгүй гэдгийг мэдэх нь"
Чанёол "шээлгэхгүй гүрийлгэчих үү?"
Шиүмин "тэнэгтээд байгаа ч яаж тэгэх юм?"
Чэн "надаа нэг санаа байна. Бүгдээрээ манай энд нүдээ боож тэр зүйлдээ огт хүрэхгүйгээр шээдэг заншилтай гээд хэлчих үү?"
Бүгд "тэгье чи бол гоц ухаантан" гэсээр алга ташина.
YOU ARE READING
/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]
Short StoryЕсөн царайлаг залуу гэвч тэдний хэн нь ч чамайг мэдэхгүй. Тэдний хувьд чи харийн танихгүй биет