8. Хэрэгтэй багаж

3.1K 534 47
                                    

Бэкхён бид хоёрыг эргээд иртэл гэрт их л дуу чимээтэй байх ба тэд "үнэхээр хэрэгтэй багаж юмаа. Яагаад манай гариг дээр байдаггүй байна аа" гээд л ямар нэг зүйлийг их л магтаж байгаа сонсогдлоо.

Би ч юм бодсонгүй дотогш ортол . . . ЭЭ бурхан тэнгэр минь гэж. . .

Намайг гайхсаар гацсан байх зуур сормуусны будгийн багсаар нь хуруу шил угааж байсан Лэе "энэ үнэхээр хэрэгтэй багаж юмаа. Чи даанч юу нь мэдэгдэхгүй хар юм угаагаад бүр завааруулаад хаячихсан байна. Би бүр хорин таван удаа угааж байж бүрэн цэвэрхэн боллоо. Одоо үүгээр жижиг шилнүүдээ бүгдийг нь угаана аа" хэмээн амандаа дуу аялна.

Түүний цаана уруулын будгаар минь ханан дээр тэмдэглэгээ хийх Сэүн Сухо хоёр.

Сухо "дахиад жоохон дээш нь зур. Энэ будаг ч тод сайн гарах юмаа"

Сэүн "үүнээс цагааныг олж аваад тэгээд шууд гадаа байгаа хайрцгууд дээрээ тэмдэглэгээ хийчих юм байна. Зөөлөн тод гардаг өргөн үзүүртэй ер нь их хэрэгтэй эд байна. Гэм нь жоохон хурдан л дуусахаар юм" гээд л намайг тоож байгаа ч царай алга.

Би энэ бүхнийг хараад бүр шоконд орчихсон зогсож байтал Чанёол "БЭКХЁН ДООШОО СУУГААРАЙ!" гэж орилсоор бидэн рүү юм харвачихлаа.

Би хоёр ч гайхсаар түүн рүү хартал. . .тоглож байгаа гэж хэлээч. . .0.0??

Чанёол миний хөхөвчинд бөмбөг хийгээд харваад байж байв.

Бэкхёны нүд томрон "хөөх бүр хоёр сумаар зэрэг харвадаг юм уу? ийм гоё тоглоом хаанаас олсон юм? хамт тоглоё" гээд гүйгээд явчихлаа.

Би бүр яах учраа олохгүй тэнэг юм шиг гөлөрсөөр гал тогоонд очин суутал Кёнсүү "тэд чиний сүйрсэн хөлгөөс ашиглаж болохоор зүйлийг авсан юмаа. Танай дэлхийд бидэнд хэрэгтэй багаж их байдаг бололтой. Надад энэ үнэхээр таалагдаж байна. Ус ч сайн авах юм.Хоол хийхдээ асгаж цутгасан юмаа ганц арчаад л хуурай болно. Бас хэрэглэж дуусаад ингээд л наачихна" гэсээр шөнийн хэрэглэлээр минь ширээгээ арчаад дараа нь арын наалтыг нь аваад ханандаа наачихлаа.

БУРХАН ТЭНГЭР МИНЬ ГЭЖ 0.0. . .

/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]Where stories live. Discover now