Кёнсүүг хүүхэдтэй болсон уу гэхэд үнэхээр их бантсан шүү. Үнсэлтээс болдоггүй өөр зүйл хийдэг гэж тайлбарласан ч тэд юу юм харуулчих гээд байсан болохоор бантсандаа дэлхийн нууц өөр гаригийн хүмүүст хэлэх юм бол алуулдаг гээд хэлчихсэн.
Тэгээгүй бол яаж нас бие хүрсэн есөн том залууд эр эмийн ажил тайлбарлах болж байна. . .
=====================
Яг сайхан унтаж байтал чихэн дээр хэн нэгний гонгинох чимээ бас хүмүүс ярилцаад байх шиг.
Өчигдөр Чанёол Бэкхён хоёр шинэ тоглоом хийсэн хамт туршиж үзмээр байна гэсэн болохоор шөнөжин хамт тоглоод бараг л нойргүй хоносон. Энэ гаригийн хүмүүс дэлхийн хүмүүсээс ялгаатай яаж ч нойргүй ядарсан дөрвөн цагаас илүү унтдаггүй юм байна лээ. Харин би яаж тэдэн шиг байх билээ дээ нүдээ ч нээж чадахгүй нойрмоглон унтаа сэрүүн хоёрын дунд байсаар тэдний яриа бүтэг бадаг сонсогдоно.
Чанёол "хайран сайхан харийн эмэгтэй найз минь, ийм богино настай гэж мэдсэн бол өчигдөр тоглож байхдаа хожигдож өгдөг байж" нусаа татах
Бэкхён "өчигдөр бие нь муудсан ямар ч шинж тэмдэггүй байсан шүү дээ. Яаж??? яаж ийм хурдан биднийг орхидог байна аа иии"
Сухо "та муу хоёр үхэх гэж байгаа хүнийг шөнөжин тоглуулсан хэрэг үү?"
Чанёол, Бэкхён "ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ГЭЖ ЯАЖ МЭДЭХ ЮМ"
Лэе "гэхдээ л зүрх нь зогсоогүй одоо ч бидэнд найдлага бий"
Сэүн "байхгүй ээ байхгүй тэр бүхэл бүтэн 12 цаг унтаж байна. Ямар ч амьд биет ийм удаан унтах боломжгүй. Тэр баталгаатай үхсэн. Магадгүй дэлхийн хүмүүс үхээд зүрх нь бүр сүүлд нь зогсдог байх"
Шиүмин "тийм шүү, ийм удаан унтаж байгаа амьд биет лав би харж байгаагүй. Тэгээд ч цус алдсан байгааг хар л даа яах аргагүй үхсэн"
Кёнсүү хошуугаа унжуулсаар "түүнийг ингээд хурдан үхнэ гэж мэдсэн бол дахиад хэд үнсээд авдаг байж T^T"
Кай "гэхдээ зүв зүгээр байж байгаад цус алдаж үхдэггүй биз дээ? арай түүнийг харийн эмэгтэй гэдгийг хүмүүс мэдээд нууцаар манайд алуурчин нэвтэрсэн юм биш биз дээ?"
Чэн нүдээ томруулсаар "нээрээ тийм байна, яг тэгж"
Кай "Кёнсүү чи одоо дүлий юм уу өрөө чинь Жинатай хамгийн ойр байж хөөрхий эмэгтэйг алуулж байхад юу ч сонсоогүй юм уу"
Кёнсүү "б-би яаж мэдэх юм, юу ч дуугараагүй юм чинь"
Чанёол нулимсаа шудран дээш босож ирээд "би лав өшөөг нь авна. Хэн ч манай харийн найзыг алсан байсан би өшөөг нь авна"
Бүгд "тэгнэ ээ өшөөг нь авцгаая"
Тэдний яриаг сонсоод байгаа хирнээ сайн ойлгохгүй зүүдтэйгээ хольж манарсаар арай гэж сэртэл нөгөө хэд чинь учиргүй уйлчихсан сууж байлаа.
Би дээш өндийгөөд "яасан бэ? яагаад бүгдээрээ уйлаад байгаа юм?" гэж асуутал
Бэкхён "ЁО ГЭГЭЭН ГАЛАКТИКИЙН САХИУСАН ТЭНГЭР МИНЬ ГЭЖ!!" гэж орилсоор сандалтайгаа саваад уначихлаа.
Би "яасан бэ? 0.0?"
Бүгд над руу гайхсан янзтай том харсаар "чи амьд юм уу?" гэж асуулаа.
Би "юу яриад байгаа юм амьд байгүй яах вэ дээ" гэтэл доор нэг л биш ээ үгүй байлгүй дээ гэж бодсон ч үнэхээр сар бүр зочилдог найз минь ирчихсэн байна. Уг нь гурван хоногийн дараа ирэх ёстой байсан юмсан яахаараа заавал өнөөдөр ирчихдэг байна аа. . .
YOU ARE READING
/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]
Historia CortaЕсөн царайлаг залуу гэвч тэдний хэн нь ч чамайг мэдэхгүй. Тэдний хувьд чи харийн танихгүй биет