Эмэгтэй хүн гэж огт мэдэхгүй энэ хачирхалтай гариг дээр ирээд хагас сар боллоо. Нэг үеэ бодвол би ч энэ гаригийн ургамал амьтан, хүн зэрэгтэй нь зохицож. Тэд ч эмэгтэй хүний талаар арай дээр мэдлэгтэй болж байна.
Өөрийнхөө гоо сайхан болон ариун цэврийн хэрэглэл, эрчүүдээс нуух хэрэгтэй зүйлсээ бүгдийг нь цуглуулж өрөөндөө түгжиж авсан. Юун өрөө вэ гэж үү? би энд амьдрахдаа байрлах тусдаа өрөөтэй болсон.
Тэд эмэгтэй хүн гэж мэдэхгүй л болохоос үнэндээ их сайн залуус. . .
=====================
Бид зочдын өрөөндөө жимс идээд сууж байтал Бэкхён орилсоор бууж ирлээ. Үнэндээ тэр ажиллахаа больсон утсыг минь асааж чадна гэсээр авсан юм.
Бүгд "яасан бэ?"
Бэкхёны нүд байдгаараа томорсоор "намайг юу олсныг хардаа, дэлхийн эрэгтэй эмэгтэй хүмүүс ийм хачин юм хийдэг юм байна" гэсээр утсыг минь үнэхээр асаасан байх ба түүн дээр байсан дууны видеог үзүүлэхэд түүн дээр нь хосууд үнсэлдэж байгаа харагдав.
Залуусын нүд томрон тойруулж харсаар бараг л эрүү нь салж унах гэж байсан байх.
Сэүн "хүүе ээ энэ хүмүүс чинь яагаад байна уу?"
Кай "бид нар гар барьдагтай адилхан бололтой. Хоёр уруул нь нийлсэн байгааг харж байна уу?"
Чанёол "аан тэгээд л атгах хуруу байхгүй болохоороо хэлээ оруулж байгаа юм байна ш дээ"
Бүгд "тийм байна"
Лэе "дэлхийн хүмүүс үнэхээр хачин юмаа, тэгээд үүнийг нь юу гэж нэрлэх юм?"
Сэүн "бодвол тэгээд л хэл барих, эсвэл хэл ороох л гэдэг байлгүй дээ" гэж тоомжиргүй дуугарлаа.
Лэе "тийм юм байна"
Шиүмин "гэхдээ хэлээ орооход яагаад нүдээ аниад байгаа юм бол?"
Сухо төв царай гаргасаар "харваас наадах чинь гар барихтай ижил зүйл биш. Хамтдаа мөргөл үйлдэж байгаа байх"
Чэн "мөргөл өө??"
Сухо "тийм ээ, зарим гариг дээр мөргөл үйлдэхдээ хоёр гараа нийлүүлэх эсвэл духаа нийлүүлж зогсдог ш дээ. Бас нүдээ аниад хүслээ хэлдэг. Наадах чинь яах аргагүй мөргөл"
Кёнсүү "эсвэл хоол идсэний дараа шүдээ угаахын оронд ингэж цэвэрлэдэг юм болов уу?"
Бэкхён ярвайсаар "гай байгаа даа хоёрын хоёр гар байсаар байхад заавал хэлээрээ тэгээд бүр өөрийнхөө амыг биш хүний амыг цэвэрлэж байдаг. Би лав залхуу хүрээд чадах ч үгүй юм байна" гээд л тэдний яриаг сонсоод байвал бүтэхгүй шинжтэй.
Би "ТА НАРЫН ЯРИАД БАЙГАА ШИГ БИШ ЭЭ, энэ чинь зүгээр л үнсэлт" гэхэд
Тэд бүгд над руу хачин харснаа "Үнсэлт гэж юу юм?" гэж зэрэг асуулаа.
YOU ARE READING
/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]
Historia CortaЕсөн царайлаг залуу гэвч тэдний хэн нь ч чамайг мэдэхгүй. Тэдний хувьд чи харийн танихгүй биет