Энэ гариг дээр ирээд чамгүй удсан байна. Гэвч би явахын тулд бүтэн жил хүлээх ёстой. Энэ зуураа өөртөө шинэ сансрын хөлөг хийх ёстой. Энэ залуус чадварлаг ч ихэнхдээ дэггүйтэж явдаг болохоор ажил хийх нь ховорхон тийм дээ ч онгоц хийх ажил минь жоохон явцгүй.
Гэхдээ л нэг үеэ бодвол эд нар ч эмэгтэй хүний талаар илүү их зүйл мэддэг болж би ч эдний амьдралын хэвшилд харьцангуй дасаж байна.
============================
Кёнсүүтэй хамт хоол хийж байтал Бэкхён "Удирдагч ирлээ, Жина чи робот гэдгээ санаж байгаа биз дээ? Маркус шүү" гэж сануулаад дээш нөгөө хэдэд хэлэх гэж байгаа бололтой гүйлээ.
Төд удалгүй Бэкхёнтой дэлгүүр ордог өдөр таарсан гурван залуу ороод ирлээ.
Нөгөө хэд ч дээрээс буугаад ирлээ.
Чанёол "удирдагчаа та энд юу хийж байгаа юм?" үгээ зөөн хэлэхэд
Крис сүрхий харснаа "би ирж болохгүй юу?"
Лухан "та нарт нуугаад байх юм байгаа юм уу?"
Бүгд "ЯАЛАА ГЭЖ ДЭЭ, ЁСТОЙ ЮУ Ч НУУГААГҮЙ"
Чэн "та нар суу л даа, бид нар хоолоо идэх гэж байлаа"
Тао "ойрд ирээгүй, эдний ажлыг нэг шалгаад ирье"
Крис "тэг, Лухан бас хамт шалгаад ир" гэхэд нөгөө хоёр ч явж манай хэд нэлээд сандарсан байдалтай үлдлээ.
Удирдагчтай үлдсэн бид хэд юу хийх учраа олохгүй бүгд л дор бүрээ сандарсан байдалтай сууж байтал Крис над руу харснаа "өө энэ нөгөө амраадаг робот байна. Үнэхээр ядарч байна. Алив нэг дэрлээд амс хийе" гэхэд нь би яахаа мэдэхгүй зогсож байтал Бэкхён амны хайрцгаараа ямар нэг юм хэлсээр намайг түлхлээ.
Би Крисын дэргэд зогстол тэр өндөр сандал дээр сууж байсан тул шууд хажуу тийш налахад миний хөхөн дээр дэрлэж байлаа.
Үүнийг харсан залуус гайхан том харах ба Лэе "яагаад Жи-" гэтэл
Бэкхён худлаа чанга инээсээр "аан Жи Маркус зөвхөн бидний өмч биш шүү дээ. Тэр бол ядарсан хүн бүрийг амраах зориулалттай робот" гэж хэлэхэд
Нөгөө хэд гайхсан харагдах ч цаад учрыг нь ойлгосон бололтой Шиүмин "т-тэр тийм шүү, их сайн амраадаг" гэсээр худлаа инээлээ.
Крис "ингэхэд чи надад нэгийг хийж өгнө гэсэн яасан бэ?" гэж асуухад
Бэкхён "х-хийж өгнө өө, хийж өгнө. Энэ удаад бид нар хамтарч байгаад танд бүр таван амраах дэртэйг хийж өгнө"
Крис "за яршиг даа би ямар таван толгойтой биш дээ"
Бэкхён "за тэгвэл нэг дэртэйг" гэтэл
Крис дээш босон над руу харснаа "нээрээ энэ роботод тушаал яаж өгдөг юм? саяынх шиг зүгээр түлхчихдэг юм уу? харахад хүнээс ялгарахгүй болохоор эвгүй ч юм шиг" гэсээр намайг эргүүлж тойруулан харна.
Бэкхён юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой "т-тэр нөгөө. . .тэр" гэж байтал
Кёнсүү миний уруул дээр үнсээд "Маркус ширээгээ засаарай" гэлээ
Би ч бантаж байсан ч нэгэнт робот болж байгаа тул Кёнсүүгийн үгэнд ороод ширээ засаж эхлэв.
Крисын нүд томрон "хөөх уруулаа хүргээд ажилладаг юм уу?"
Сэүн "тийм ээ, уруулаа хүргээд тушаалаа өгнө яг ингэж" гэсээр над руу ойртоход
Кёнсүү түүнийг татаад "болохгүй ээ! зөвхөн миний уруулыг уншдаг болгочихсон" гэхэд
Сэүн шүдээ зуун "хувиа хичээсэн байгаа юм биш үү? би ч гэсэн үзмээр байна ш дээ" гэж бувтнахад
Кёнсүү "болохгүй л гэсэн бол болохгүй. Түүний програмыг хэзээ ч өөрчилж болохгүй зөвхөн миний уруулаар ажилладаг болгосон" гэсээр өөдөөс нь хөмсөг зангидан ширтлээ.
Сэүн "Маркус чинь бид нарын өмч шүү дээ Кёнсүү!" хэмээн зөрүүдлэхэд
Кёнсүү "дөнгөж саяхан Бэкхён миний туслах болгоод зөвхөн миний уруулыг уншуулдаг болгочихсон" гэж шүд зуун хэллээ.
Бэкхён тэдний дундуур орон худлаа инээсээр "Сэүн чи мэдээгүй бололтой Кёнсүүг гал тогоонд их ажилладаг болохоор түүний туслах болгосон юм" гэж чанга хэлснээ тэр хоёрт хандан "баригдах гээд байгаа юм уу дуугүй байгаач" гэж шивнэн хийллээ.
Бидний энэ эвгүй байдлыг эвдэн Лухан "энэ юу вэ?" гэсээр дэлхийгээс авч ирсэн шал хэрэггүй зүйлүүд бас яагаад ч аваад ирсэн юм бүү мэд өсгийтэй гутал унтлагын даашинз зэргийг минь барьсаар ороод ирэв. Уг нь агуулахад хийсэн байсан олчихсон юм байх даа. . .
YOU ARE READING
/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]
Short StoryЕсөн царайлаг залуу гэвч тэдний хэн нь ч чамайг мэдэхгүй. Тэдний хувьд чи харийн танихгүй биет