11. Хүүхэдтэй болчихсон уу?

3.2K 566 63
                                    

Би яах ёстойгоо мэдэхгүй хэсэг суугаад "наад хийгээд байгаа зүйлийг чинь үнсэлт гэдэг юм. Хүмүүс бие биедээ хайраа илэрхийлэхдээ эсвэл дур таашаалаас болж үнсдэг" гэж хэлэхэд

Лэе "хөөх тийм үү? тэгээд үнслээ гэхэд яг яах уу? биед өөрчлөлт орох уу?"

Чанёол "үхлийн аюулгүй биз дээ? харахад нэг тийм аймаар харагдаад байна" гэсээр нүд нь эргэлдэнэ.

Бэкхён "биед ямар нэг сөрөг нөлөөгүй юу? биеэр юм туурах ч юм уу? эсвэл илүү чих ургадаг ч юм уу? янз бүрийн зүйл болохгүй биз дээ?"

Би "юу гэж дээ, зүгээр л үнсэлт гэдэг бол юу гэж хэлмээр юм бэ дээ ямар ч байсан муухай зүйл биш" гэж хэлэхэд

Сухо хөмсгөө зангидан чухал царайлсаар суух ба "дэлхийн хүмүүс та нар үнэхээр хачин зүйлс хийх юмаа, энэ үнсэлт гээд байгаа зүйл чинь гоё гэхээс илүү нэг тийш шашны талын зүйл шиг л харагдаад байна"

Шиүмин "надад бол бие биеэ идээд байгаа юм шиг л харагдаж байна" гэсээр малийлаа.

Чэн "тэгээд чи үнсэлт хийж үзсэн үү? хүмүүс хэдийд үнсэлт хийдэг вэ? тогтсон өдөр гэж байдаг уу?"

Би "м-мэдээж үзсэн, тогтсон өдөр гэж байхгүй. Хүссэн үедээ хийдэг" гэхэд

Сэүн "сонирхолтой юм биш үү, чи тэгээд бид нарыг үнсмээр санагдахгүй байгаа юм уу? энд ирснээсээ хойш лав огт хүн үнсээгүй" гэхэд бүгд яг л санал нийлэх мэт над руу харлаа.

Би ичсэндээ "т-тэр чинь нөгөө-" гэтэл Кёнсүү шууд л уруул дээр минь үнсчих нь тэр.

Би гайхсандаа таг гацсан байтал Кёнсүү уруулаа наасан чигтээ "үнэхээр гоё юм байна, зөөлөн бас таатай мэдрэмж төрж байна" гэж инээмсэглэхэд

Бүгд "ХӨӨХ ТИЙМ ГОЁ БАЙНА УУ? ОДОО БИ, ҮГҮЙ ЭЭ БИ" гэсээр орилолдож эхлэхэд

Кай "ААН ОЙЛГОЧИХЛОО" гэж чанга хэллээ.

Бүгд "юуг ??"

Кай "Жина хэлж байсан ш дээ, дэлхий дээр эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биеэ хайрлаад нэг юм хийхээр хүүхэд гардаг гэж хэлсэн биз дээ? тэр нэг юм нь энэ үнсэлт юм биш үү?" гэхэд

Кёнсүүгийн нүд байдгаараа томрон уруулаа салгаад "б-бид одоо хүүхэдтэй болчихсон уу?" гэсээр уруулаа барьж үзлээ.

/Дууссан/ 🌷 Энэ юу вэ? 🌷 [Short story]Where stories live. Discover now