1-р хэсэг

1.9K 87 1
                                    

Жиндүүхэн өвлийн ард гарсан гэж бодож байсан ч өвөл дуусаагүйг батлах шиг цас будрана. Хүн гэж сонин шүү цастай үед бороог хүсэж, бороотой үед цасыг хүсдэг. Халтиргаатай байгаа болохоор хүн болгон биеээ чангалан овгонох юм. Энэ зузаан хувцаснаас хэзээ салах бол энэ байдал хэр удаан үргэжлэх бол гэсэн ядаргаатай асуултыг өөрөөсөө байн байн асууж, халуун зуны тухай бодлуудаар өөрийгөө сатааруулах гэж оролдоно.

3-р сар бол хаврын эхэн сар гэвч яг одоо цас орж байгааг хархад хавар ирэх болоогүй нь илт байлаа. Найз нартайгаа уулзахаар товлосон кофе шопод орж ирэхэд хэн ч ирээгүй байхыг хараад тайван цонхруу ширтэх цаг гарах нь гэж бодсоор цонхны дэргэдэх ширээнд суун халуун латте захиалан тэртээд өнгөрсөн 3-р сарын тухай дурсана.

Түүний инээмсэглэлд нуугдсан гуниг, нууцаар дүүрэн харц, хэнэггүй хэрнээ сэтгэл догдлуулдаг үгс тэр бүхэн чинь тэртээх 3-р сартай үлдсэн ч дахин учрахыг хүснэ. Чиний үлдээсэн 3-р сар бүхэл бүтэн ертөнц мэт харин чиний дотор тэр 3-р сар ямар бол ?

~~~~~

Тэр нэгэн 3-р сарын тухай дурсамжууд зүрх сэтгэлийн минь хаа нэгтээ хэзээ ч бүдгэрэхээргүйгээр нуугдсан байлаа.

2010 оны 3-р сар ...

Семистэр эхлээд нээх удаагүй учраас хичээл тийм ч их байсангүй. Дээрээс нь шинэхэн оюутан найз гэх зүйл тийм ч их байсангүй. 1-р курсийн шинэхэн оюутан бага кредит сонгосон болхоор 4-р цагаас хойш завнаас их юм байсангүй. Хамгийн сүүлийн цаг 14 цаг 30 минут болж байхад завсарлаж гадуур хувцасныхаа юүдэнг өмсөн автобусны буудал руу алхаж байтад халаасандаа хийсэн утас минь чичигнэнэ. Утсаа гаргаж ирэн хархад хамгийн сайн Аригаас дуудлага ирж байв. Түүнийг шинэ найз залуутай болсонг сонссон ч хараахан  танилцаж амжаагүй байлаа.

Би: Яа Ари чи намайг яаж ийм олон хоног мартаж чадаж байнаа
Ари: за гомдлоод байлгүй хүрээд ирээ би чамайг найз залуутайгаа танилцуулах гэсэн юм. Тарчихсан биз дээ
Би: мхн, хаана ийн ?
Ари: их дэлгүүр дээр ирээд залгаарай
Би: за гэж хэлээд утсандаа чихэвчээ хийн их дэлгүүр ордог автобусанд суун хамгийн арын суудал дээр суун урсан өнгөрөх хүмүүсийг ажиглана. 3-р сар дулаахан ч цаанаа л жихүүн байдаг нь хүмүүсийг хархад л анзаарагдаж байлаа.
Буух буудал болж их дэлгүүр дээр ирээд Ари рүү залгахад тэр удаан дуудуулсангүй
Ари: найз нь одоо гарлаа гэж хэлээд утсаа салгачих нь тэр ... би түүнийг хүлээн дээшээ харна. Өглөө сэрэхэд л саарал өдөр намайг угтаж авсан ... гэхдээ зарим хүнд ийм өдөр таалагддаггүй байж болох ч би цэлмэг нартай халуун өдрөөс илүү саарал өдөрт дуртай.
Тогтуун салхи бүрхэг тэнгэр намайг илэрхийлэх шиг л болдог ...

MARCH MADNESS [Complete]Where stories live. Discover now