3-р хэсэг

641 47 0
                                    

3-р сарын 15 ... тэр миний амьдралд орж ирсэн өдөр, хэзээ ч мартахгүй бас дурсамж дүүрэн өдөр

—–

Бид хоолны газраас гарч ирэхэд гадаа нилээн харанхуй болсон байв. Харанхуй тэнгэрийн хаяанд бага зэргийн гэгээ харагдаж гудамжинд холхих хүмүүс цөөрсөн болохоор би түүнээс бага зэрэг зайтай алхаж харин тэр өөрийнхөө тухай бага ч гэсэн зүйл цухуйлгаж байлаа. Түүнтэй өнгөрүүлсэн хугацаа зарим хүмүүсийн хувьд богино байж болох ч миний хувьд урт санагддаг гэвч би энэ хугацаанд түүний амьдралын 10 хуваасны 1 хувийг л мэдэж чадсан юм.

Түүнд татагдсан шалтгаануудын нэг минь түүнд тайлагдашгүй нууц их байсантай холбоотой байж мэднэ.

Зөвхөн түүний над руу ширтэх харцнаас бас гуниг нуугдсан тэр инээмсэглэлээс олон тайлагдашгүй хариултууд гарч ирдэг нь сонирхолтой. Би зүгээр л түүнд маш ихээр дурласан байсан юм.

Тэр гэнэт намайг татан өөртөө ойртуулаад миний нөгөө талд гарахад нь гайхсан ч яагаад гэдэг хариултыг удалгүй авсан юм. Бидний урдаас 4-5 залуу ирж байсан юм тэд магадгүй бага зэргийн халаалттай байсан байх. ЖиЮун намайг хамгаалсан нь тэр байлаа.

Хацар минь жиндэж бага зэрэг даарч байсан ч бидний хамт өнгөрөөх тэр хугацаанд өөрсдийнхөө тухай нэг зүйлийг ч алдалгүй мэдэж авахыг хүсэж даарснаа ч ажирсангүй.

Уг нь би удаан алхах дургүй нэгэн байсан ч түүнээс болж алхах дуртай болж, одоо ч алхах дуртай болчихсон.

Бид зорисон газар болох манай гэрт ирэхэд тэр өнөөх нууцлаг хэрнээ сэтгэл татам инээмсэглэлээрээ над руу инээмсэглэн

ЖиЮун: маргааш завтай бол кино үзэх үү? Эсвэл гэж хэлэхэд нь би түүний яриаг таслан

Би: надад үзэхийг хүссэн кино байгаа, тэрийг үзэх үү?

ЖиЮун: тэгвэл маргааш оройн 5 цагаас кино театр дээр уулзье, сайхан амраарай НаЮунаа гэж зөөлөн хэлэх нь тэр ...

Түүний нам дуу хоолойгоор НаЮунаа гэж хэлэх нь одоо ч чихэнд минь сонсогдох шиг болдог.

~~~~~

Зарим өдрүүдэд би маш их гуниглаж түүний тухай бүхэл бүтэн ном бичих юмсан гэж боддог, зарим нэгний хувьд энгийн нэгэн хайр байж болох ч миний хувьд бидний хайр бүхэлдээ намайг өөрчлөж, намайг эмэгтэй хүн гэдгийг минь мэдрүүлж, үргэлж кинон дээрээс хардаг тэр сэтгэл хөдлөлүүдийг надад мэдрүүлсэн тийм хайр байсан. Учир нь тэр миний анхны хайр байсан ...

MARCH MADNESS [Complete]Where stories live. Discover now