5-р хэсэг

425 46 0
                                    

Гадаа хүйтэн байсан ч би даарсангүй. Учир нь тэр намайг тэвэрч байгаа болохоор тэр байх.

Би түүнийг зөрүүлэн тэврэхэд тэр инээн, би ч түүнийг дагаж инээн бидний маргаан өндөрлөсөн юм.

Хосууд маргалдахыг алийг тэр гэхэв ... Гэсэн ч бидний маргаан тийм удаан үргэжилж байгаагүй юмдаг.

Түүний энгэрт шурган уртаар санаа алдахад тэр намайг улам чанга тэврэлээ. Түүний тэврэлт үнсэлт бүх зүйл нь намайг улам шуналтай болгодог.

Бид гадаа удаан зогссоны эцэст тэр намайг орц руу оруулж өгөөд, өөрөө гэр лүүгээ харихаар болж, ЖиЮунаас салан гэрт орж ирэхэд ээж аав 2 зуны амралтын бэлэг болгож зуслан яван эрхийн бичиг бэлдсэн байлаа.

Амьдралдаа ганцхан удаа л зуслан явж үзсэн гэж байнга гоншгонодог байснаас болж ээж аав минь ЖиЮун бид 2н зуны төлөвлөгөөг үгүй хийх алхам хийсэн байв.

Орой нь ЖиЮун руу зуслан явах тухайгаа хэлхэд

ЖиЮун: Хамт явахад л болох юм байна

Би: нээрэн үү?

ЖиЮун: тиймээ би эрхийн бичгийг нь олчихно. Санаа зоволтгүй гэж хэлэхэд нь сэтгэл амрах нь тэр ...

~~~~~

Ари: нээрэн би зургийн цомгоо үзэж байгаад тэр жил чамайг зуслан дээр эргэж очиж байхдаа авхуулсан зургаа олоод

Би: тийм үү?

Ари: Тэян бид 2 хараад элгээ хөштөл инээсэн. Чиний нүд үнэхээр инээдтэй гарсан байна лээ

Би: салхинаас болоод л тэр байх

~~~~~

ЖиЮун бид 2 хамтдаа зуслан явах талаар болсон юм. Зуслангийн эрхийн бичиг олдоогүйгээс болж би ганцаараа явахаар болж ЖиЮун найз нартайгаа ганцаараа зугаалгаар явахаар болж бидний төлөвлөгөө бүтэлгүйтэж орхилоо.

Зуслан дээр ирээд 3 хоног өнгөрч байхад түүнтэй холбоо барьж чадсангүй. Сүлжээ барьдаггүй болохоор аав ээжтэйгээ ч холбоо барьж чадсангүй.

Өдрийн цагаар завгүй байдгаас болж түүнийг санадаггүй байлаа харин шөнө болж хүүхдүүд унтах үед л түүнийг маш их санаж. Түүнд тэврүүлэхийг бас түүний инээмсэглэлийг хархыг хүсдэг байлаа.

Зуслангийн дүрэмээр шөнийн 23 цаг гэхэд бүгд орондоо орцгоож зарим нэг нь аль хэдийнээ унтчихсан байдаг байв. Тэр шөнө яагаад ч юм түүнийг маш их санасанаас болж өрөөнөөсөө гаран гадуур ганцаараа алхсан юм.

MARCH MADNESS [Complete]Where stories live. Discover now