Ари: НаЮунаа
Би: айн ?
Ари: өнөөдөр чамтай яриа өрнүүлэхгүй бололтой шүү гэж хэлэхэд нь би инээх алдаад
Би: өнөөдөр гэнэт л түүний тухай бодлууд ар араасаа хөвөрч байна гэж хэлээд аяганыхаа амсарт долоовор хуруугаа хүргэн арчиж эхлэхэд Аригийн нүүрэнд тодорсон инээмсэглэл алга болоод
Ари: НаЮунаа намайг уучлаарай. Би чамайг одоо хүртэл түүнийг мартаагүйг мэдсэнгүй.
Би: хэн ч аз жаргалтай дурсамжаа мартахыг хүсэхгүй шүү дээ ...
~~~~~
4-р сарын 20нд Квон ЖиЮун бид 2 өмнөхөөсөө илүү дотно болохоор харилцааг тогтоосон юм. Үүнийг бусад хүмүүс үерхэл гэж нэрлэдэг.
Бид үерхээд аль хэдийнээ 7 хоног өнгөрсөн байлаа. Хичээл тарсны дараа тэр үргэлж намайг сургуулиас ирж авч бид цагийг хамгийн сайхнаар өнгөрөөж болохоор газруудаар явдаг байв.
Хаврын урь орсон болохоор бид үргэлж л алхдаг байсансан. Магадгүй энэ нь илүү их дурсамжийг үлдээж өгсөн байх. Сургуулийн ойр хавь, гэр хүртлэх зам бүгд л түүнтэй өнгөрүүлсэн дурсамжуудыг санагдуулах нь намайг зовоож байсан ч жил ирэх тусам би энэ газруудыг улам ихээр хайрлаж нандигнах болсон юм.
4-р сарын 29
Энэ өдөр бид гадаа нилээн гэгээтэй байхад тарцгаасан юм. Үнэндээ миний хичээл дууссанг мэдсэн Жиюун хичээлээ тасласан болохыг сүүлд нь олж мэдсэн билээ.
Тэр өдөр гадаа хүйтэн салхитай гар минь бага зэрэг даарч, нүүр минь жиндэж байхыг ЖиЮун хараад 2 алгаа хавсран хацрыг минь дулаацуулж өгөөд, зүүн гарынхаа бээлийг миний зүүн гарт өмсүүлчихээд баруун гарыг минь зүүн гараараа атган халаасандаа хийгээд инээмсэглэн
ЖиЮун: 20 минут алхчихвал очих болохоор жоохон л тэвччих гэхэд нь би толгойгоо дохин бид цааш алхлаа.
Түүний надад үзүүлэхийг хүссэн зүйл бол бичиг хэргийн дэлгүүр байв. Энгийн нэг бичиг хэргийн дэлгүүр боловч тэнд маш олон төрлийн тэмдэглэлийн дэвтрүүд байсан юм. ЖиЮун намайг тэмдэглэлийн дэвтэрт дуртайг минь аль хэдийнээ олоод мэдчихсэн байлаа.
Түүнийг надаас асуулгүй миний тухай олж мэдсэнд нь би маш их баярлаж тэр ч бүү хэл миний сонгосон дэвтрийг худалдаж авч өгсөнд нь бүр ч их баярлаж байв.
Одоо хүртэл тэр дэвтэр дээр юу ч бичилгүй хадгалсаар л ...
Магадгүй тэр дэвтэрт би түүний тухай хамгийн гайхалтай үгсийг бичихээр хадгалж байж ч магадгүй!!!
YOU ARE READING
MARCH MADNESS [Complete]
FanfictionLET's NOT FALL IN LOVE ... ДУРЛАХГҮЙ БАС АМЛАХГҮЙ ...