Хичээл ороход ердөө 7 хоног л дутуу байлаа. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэж, гадуур болзох ч ихссэн харагдана. Энд тэндгүй инээлдэх залуус, замын түгжрэл гээд л бүгд хичээлийн дулаан өдөр ойртсоныг илтгэх шиг ...
2016 оны 4-р сарын 28 өнөөдөр гадаа салхилаж байгаа ч салхи түүний тухай бодлуудыг замхруулж чадсангүй. Учир нь тэнгэр бүрхэг миний хамгийн дуртай саарал өдөр байна.
Албан тасалгааны цонхоор саарал өдөр гайхалтай харагдаж түүний тухай бодлууд өөрийн эрхгүй намайг инээмсэглэлүүлэнэ.
~~~~~
Жиюун миний гарнаас хөтлөн хотын гудамжаар алхана. Өдрийн нар дээрээс ээж бид аль болох сүүдэр бараадаж байлаа.
Өдрийн үзвэр тул хүн бага байх болов уу гэж бодож байсан ч кино театр хөл хөдөлгөөн ихтэй байв. Кино эхлэхээс цаг гучин минутийн өмнө ирсэн болохоор бид автомат тоглоомын газарт тоглож, түргэн хоол идэн цагыг өнгөрсөөн юм.
Автомат тоглоомын газар орж ирэн тэр надад чихмэл тоглоом авч өгөхийг хүссэн ч тэр чадаагүй бас түүндээ бага зэрэг бухимдаж байлаа.
Жиюуныг бухимдаж байхыг анх удаа харсан минь энэ байсан юм. Тэр хөмсгөө зангидан над руу хараад
Жиюун: Дараагийн удаа заавал хамгийн томыг нь авч өгнө дөө
Би инээмсэглэн
Би: хүлээж байя ...
Жиюун: нээх их удахгүй байх гэхэд нь би түүний хацарнаас чимхэн
Би: ууртай залуу минь найз охин чинь өлсөж үхэх нь байна гэхэд тэр над руу хараад өнөөх гайхалтай инээмсэглэлээрээ инээмсэглээд
Жиюун: юу идмээр байна
Би: амттан гэхэд тэр мөрөөр минь тэврээд
Жиюун: кино эхлэх болоогүй юм чинь явцгаая
Дахин чиний гараас атган хамтдаа алхаж, хамтдаа кино үзэж, хамтдаа амттан идэж өдрийг өнгөрөөхийг ямар их хүсэж байгааг минь мэддэг ч болоосой.
***
2011 оны 9-р сар
Зун дуусаж намар хаяанд иржээ. Зуныг чимэж байсан саглагар моднууд захаасаа эхлэн шарлаж намар шаргал өнгөөрөө хучхад нэгт эхлэж.
Би 3-р курс харин Жиюун 4-р курс болсон байлаа. Жиюун төгсөх курс болохоор хичээл багатай ихэвчлэн намайг хүлээж өдрийг өнгөрөөн харин би 3-р курс болохоор хичээл ихтэй байлаа.
YOU ARE READING
MARCH MADNESS [Complete]
Hayran KurguLET's NOT FALL IN LOVE ... ДУРЛАХГҮЙ БАС АМЛАХГҮЙ ...