Ари: НаЮунаа одоо хэн нэгэнтэй болзоонд явж, түүнийг мартсан нь дээрээ
Нэг удаа яваад л таалагдахгүй бол дахиж уулзахгүй байдгаа зогсоох хэрэгтэй. Чи одоо тэр үеийх шигээ залуу биш шүү дээ. Нас чинь яваад байгаа гэдгийг мартаж болохгүй шүү
Би: найз нь мэдэж байгаа санаа зоволтгүй ...
~~~~~
Зуны дунд сар, Ари Тэян болон ЖиЮун бид 4 пикник хийхээр ирсэн ч Тэян ЖиЮун 2 голын урсгал сонсон унтаад өгөх нь тэр ... Гараараа толгойгоо тулан түүнийг харан хэвтэхдээ нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулахад
Ари: Бурхан минь ам чинь задрах нь ...
Би: хэхэ, өөрийн мэдэлгүй инээмсэглэчихлээ гэхэд Ари толгойгоо сэгсрэн
Ари: Чи арай хэтэрхий дурласан юм шигээ
Би: яагаад ийм сайн залууд дурлаж болохгүй гэж ? Миний амьдралд гарч ирсэн бүх залуусаас хамгийн их итгэл төрүүлж, бас гарнаас нь атгаж болохоор хүн шиг мэдрэмж төрж байна
Ари: тийм дээ, чамайг ийм байхыг анх удаа харж байна
—–
Гадаа харанхуй болохоос өмнө бид Сөүл орхоор хөдлөж, Тэян машин барьж түүний хажууд Ари сууна. Харин арын суудалд би ЖиЮуны хөлийг дэрлэн хэвтэхэд тэр үсээр минь бас чихээр минь оролдоход нүд минь өөрийн эрхгүй анилдана.
Хорвоо дээр мартаж болохгүй хүн гэж байдаг гэдгийг одоо л ойлгож байлаа. Бидний хамт өнгөрүүлсэн дурсамжууд бүдгэрсэн ч түүний инээмсэглэлд нуугдсан гуниг, нууцаар дүүрэн харц, хэнэггүй хэрнээ сэтгэл догдлуулдаг үгс тэр бүхэн чинь хэзээ ч мартагдашгүйгээр нэгэн хэсэг минь болсон юм.
Тэр чихэнд минь ирчихлээ гэх дуугаар нойрноосоо сэрвэл аль хэдийнээ гэрийн гадна ирчихсэн байв. Норймогхон хэрнээ түүнийг харсандаа баярлан инээмсэглэхэд тэр духан дээр минь үнсээд
ЖиЮун: унтамхай минь сэрээрэй ...
Би: Нүдээ аниад нээсэн чинь ирчихсэн байх юм аа
Бид миний нойрыг сэргэтэл гэрийн гадна машин дотор сууцгаасан юм. Бараг 30 гаран минут суусны эцэст нойр минь хангалттай сэргэж би гэр лүүгээ орж харин тэд явцгаасан юм.
ЖиЮун намайг цахилгаан шат хүртэл хүргэж өгчихөөд буцаад яваад өгөв. Түүнээс үүрд салах хүртэл өдөр тутмын салалт хамгийн хэцүү санагддаг байсансан.
YOU ARE READING
MARCH MADNESS [Complete]
FanfictionLET's NOT FALL IN LOVE ... ДУРЛАХГҮЙ БАС АМЛАХГҮЙ ...