Чамд дурлахгүй байх шалтгаан дугаар нэг.
Надад дурласан тэр өдрийг чинь би огт мартдаггүй юм. Яаж ч мартах билээ. Их сургуулийн танилцуулах уулзалт. Дүүрэн хүнтэй, бүгчим танхим. Албаар хэн нэгнийг хажуудаа суулгахгүй гэсэндээ хойноо тавилгүй дэргэдээ тавьсан цүнх минь хэн нэгнээр түлхэгдэн газарт унаж би ч түргэхэн шиг шүүрч аваад хэрэгтнийг илрүүлэхээр өндийсөн.
Ердөөсөө танихгүй, хачин өндөр, надад лав дэндүү эв хавгүй, өөрт зохиогүй санагдсан урт мөр, тэнэг биетэй хөвгүүнийг би ардаас нь харж байлаа. Тэрээр удаанаар эргэж хараад гажиг юм шиг мушилзтал тодруулан эвгүй хэлбэртэй гараа сунгахад нь би ярвайхгүй байх гэж өөрийгөө хүчилсэн билээ.
- С.Сайн уу? Н.Намайг Сокжин гэдэг
Сандарсан даа юу эсвэл угаас тийм үү мэдэхгүй онцгүй солгойрч, чичирхийлсэн хоолой надад хэлнэ. Халтартаж, хуучирсан шилний араас сайтар харагдахгүй атлаа цоо ширтэх харц нь тод мэдрэгдэх нүднүүд, аль хэзээний засуулах шаардлага тулгарсан бүдүүн ширхэгтэй бор өнгийн үстэй, царай муутай нэгэн хөвгүүн надад гараа сунган зогсоно. Үнэндээ тэр үед зугтчихмаар л санагдсан. Гэхдээ би үлдээд гараас чинь атгаж муухан инээмсэглээд чамд ч мөн өөрийгөө танилцуулснаар бид танилууд болж, улмаар чи намайг хаа ч явсан дагаж, зүүгддэг болоод сүүлдээ бүр араас мөшгөн гэр хүртэл хүргэж өгөөд найзууд аятай муудалцах болсны эцэст нэг л өдөр чи надад дурласан, үгүй ээ миний л санаж байгаа товчилсон хэлбэр нь намайг, өөрт чинь дэндүү ахдсан хөөрхөн охин намайг өөрийнхөө чин үнэн цорын ганц бүхэл амьдралын чинь туршид ганцхан заяах хувь тавилан гэдэгт бат итэгдэг гэдгээ хэлсэн дээ.
Өдгөө бид төгсөх күрсийнхэн. Гэтэл чи намайг дагасаар, хайраа илчилсээр. Харин би чамд өдөр бүр хэлдэг. Чамд дурлахгүй байх шалтгаанаа. Өнөөдөр би чамд хамгийн маргашгүй, уучлашгүй ганц шалтгааныг давтан хэлэх болно.
Сокжинд дурлахгүй байх шалтгаан дугаар нэг.
1.) Шалтаггүй.
Чамд дурлахгүй байхад надад шалтаг байхын шаардлага ч үгүй. Би зүгээр л хүсэхгүй байна, тэгээд л болоо. Би яагаад чамд дурлахгүйн тэг дүгээр шалтгаан бол шалтаггүй учир, би зүгээр хүсэхгүй байна.
2 цагийн зайтай ороод орой гэхэд дуусчихна аа. 6 богино хэсэгтэй шүү.
YOU ARE READING
ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН)
Fanfiction- Надад дурлачих л даа. - @#%?$&!! 6.