ЗУРГАА

1.5K 231 11
                                    

Чамд дурлахгүй шалтгаан дугаар зургаа.

Найзууд цувралын хайртай дүр минь үргэлж хошин Чандлер байсан юм. Харин чи, чи юу? Чи хошигнох гэдэг үгийн утгыг ч гүйцэд ойлгодоггүй нэгэн. Чиний онигоонууд намайг инээлгэх гэхээсээ илүү урлуулдаг юм. Эрэгтэй дүү маань тоглоом тохуу хийхдээ сайн бөгөөд би түүнийг сургуульд орсноосоо хойш найз охингүй явахыг нь лав үзээгүй. Зүгээр л, өглөө нар манддаг гэдэг шиг хэдий үгүйсгэж магадгүй ч эмэгтэй хүмүүс хар зөнгөөрөө л хөгжилтэй хүнд татагдаж байдаг. Чиний онигоонд инээж чаддаг оршихуй нь зөвхөн Мүнбюл. Арай олон жил дэргэд чинь байсан болоод ч тэр үү Мүнбюл утгагүй онигооноос чинь утга олоод л инээж харагддаг. Цонхтой цагаар хийх юмаа олж ядан дуу сонсож суусан миний нэг талын чихэвчийг сугалж аваад чи

- Дуу сонсоод л байвал дуучин болдог гэж мэдэх үү? гэж ирээд л нэг их олигтой хошигносон аятай хөхөрч гарч билээ.

Тэр үед би чин сэтгэлээсээ чамайг зүгээр л хаяаад гүйчихдэг юм билүү гэж бодсон шүү.

Чи утгагүй онигооныхоо утгыг тайлбарлах гэж үзэж харин би нүдээ тас аньж, чихээ даран

- Сонсохгүй байна, сонсохгүй байна хэмээн амандаа үглэж байтал чи духан дээр минь үнэсэж орхиод нүдээ нээх үед минь цааш хараад унтсан дүр эсгэж байна. Чамд дөхөөд нэг чихэвчээ чихэнд чинь хийж өгөхөд чи өндийнө. Надруу ширтэнэ тэгээд чамайг инээмсэглэхэд би гараа дэрлээп унтсан дүр эсгэнэ.Тэгээд цааш харан инээмсэглэнэ.

- Чи тэрийг мэдэх үү? Хүмүүс нэгэндээ дурлахаараа бие биендээ хайртай болдог гэдгийг?

Би тэсэлгүй өндийгөөд чамайг балбана. Чи ёолж ярвайх ч байдгаараа хөхрөнө.

Сокжинд дурлахгүй байх шалтгаан дугаар зургаа.

6.) Хошин мэдрэмжээ диваажинд үлдээгээд төрчихсөн.

Сокжинаа надад чамд дурлахгүй байх шалтгаан яг зургаа байдаг юм. Чи аймшигтай тогооч, үдээсээ ч үдэж чадахгүй тэнэг, сайн найзыг минь тэвчиж чаддаггүй хартай нэгэн, хошин мэдрэмж гэх зүйл байтугай ганц олигтой онигоо ч мэдэхгүй, царай муутай дээр дурлах шалтгаангүй тийм залуу. Гэхдээ чамайг мэдэх эсэхийг мэдэхгүй юм. Зургаагийн тоо хэн нэгнийг хариу нэхэлгүй хайрлаад түүнийхээ төлөө хязгааргүй аз жаргалтай болдог нэгнийг бэлгэддэг гэж? Миний хувьд чи зургаагийн тоо байсан. Бас би чамд хэзээ ч дурлахгүйн учир нь би ч бас хэдийнээ чиний хувьд зургаагийн тоо болчихсон.


Заа дууслаа. Би нь тэгээд энд Юүтака эгчээс үхлийн сүрдүүлэг энээ тэрээ аваад л сууж байна.
Тэгээд би ийм тайлбар хийе гэж бодлоо.
Өчигдөр аниа бид хоёр Жины хийсэн live- ыг үзэж байхдаа тэр дух мух үс зүс нүүр царайг нь хараад үхчих гээд байсан юм. Би ч бодсон л доо, хичнээн олон хүн манай хүнийг царайлаг төрчихсөн гээд магтаж өгсөн болдоо гэж.

би бараг Солонгос яваад ээжтэй нь ер нь яаж ийм царайлаг хүү төрүүлж болдог юм бэ гэж заргалдахдаа шахсан юм чинь! хаха

За за тэгээд зөндөө л муу амласан минь ердөө цагаан хэл амыг хар хэл амаар сөрж тэнцвэржүүж байгаа хэрэг байхгүй юу

🎉 ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН) hikayesini okumayı bitirdin 🎉
ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН) Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin