Чамд дурлахгүй байх шалтгаан дугаар дөрөв.
Би ч уг нь үүнийг хэлэх их дургүй л байна л даа. Гэхдээ хэлэхгүй л бол болохгүй нь. Чи чинь их тэнэг хүн шүү дээ. Дүн чинь гэж авах юмгүй, ер нь яаж ч яваад их сургуульд тэнцээд ороод ирсэн юм гэмээр толгой муутай.
За тэрийг больё гэхэд чи ядаж ертөнцийн зүгээ ч мэддэггүй дээр баруун зүүн гараа одоо болтол сайн ялгадаггүй. Өвөөгөө хараад би үхэж байсан ч надаас ухаантай эртэй учирна гэж шийдсэн юм даг. Гэтэл чи чинь оцон шувууг нисдэг л гэж боддог төрлийн хүн шүү дээ. Хэрэв бид ойд төөрвөл чи уйлсаар байгаад намайг өлсгөж алж мэдэх л хүн. Үгүй ээ тэгэхгүй, чи баавгайг бидэнд тусална, түүнтэй найзална гэж зүтгэсээр явж өөрөө түрүүлж үхнэ. Би үнэхээр нар аль зүгээс манддагийг мэдэхгүй хүнд дурлаж чадахгүй ээ.
Чи миний арав дахь удаагаа тайлбарласан бодлого руу ер бусын зүйл олж нээсэн аятай ширтэж дагзаа маажна. Би уурандаа дэвтрийг чинь хаагаад иймхэн зүйл ойлгочхож чадахгүй байгаад чинь уйлах шахан улайхад чи айсандаа шүлсээ залгина.
- Дахиад ганцхан удаа тайлбарлаад өгчих. Би ядаж ойлгосон юм шиг царайлна аа. Амлаж байна.
Чи нурууг минь илэн тайвшруулсаар ийн хэлэхэд би гүнзгий амьсгал аваад дахиад л эхнээс нь тайлбарлана. Бараг цаг ноцолдож байж нэг бодлогын ард гараад чиний санаа амарч байдгаараа мишээсээр
- Өө, өнөөдөр чи нөгөө чамд дурлахгүй шалтгаан гэдгээ хэлсэнгүй. Арай надад-
хэмээн эхлэхэд чинь би өөрийн гэсэн бүхнээ цүнхлээд
- Сокжинд дурлахгүй байх шалтгаан дугаар дөрөв!
4.) Одоо болтол үдээсээ ч үдэж чаддаггүй тэнэг амьтан! гээд цэхэлзсээр номын сангаас гарсан бол Мүнбюлтай үлдсэн чи
- Чи надад үдээс үдэхийг зааж өгөх үү? Өнөөх чинь тэгвэл надтай суух юм гэнээ гэх мэтийн тэнэг юм ярьсаар үлдсэн.

YOU ARE READING
ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН)
Fanfiction- Надад дурлачих л даа. - @#%?$&!! 6.