ТАВ

1.1K 224 5
                                    

Чамд дурлахгүй байх шалтгаан дугаар тав.

Анх би үүнийг огт анзаараагүй юм. Гэхдээ аажим аажмаар чамайг Жүүнд дургүй болохыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл чи маш их хартай нэгэн.

Үнэнийг хэлэхэд Жүүн бол миний анхны хайр бас миний мөрөөдлийн залуу. Тэр царайлаг, сайхан биетэй, их ухаантай дээр үнэхээр амттай хоол хийдэг. Намжүүн бид хоёрыг хоёулханаа гоймон идэх, түүнийг манайд хонохыг чи огтхон ч тэвчдэггүй. Хамгийн гол нь чи хэзээ ч надад уурладаггүй мөртлөө түүнтэй хачин харилцана. Үүнийг олж мэдэх гэж би нэлээдгүй удсан юм. Гэтэл нэг удаа хичээл тарсны дараа чи түрүүлээд явлаа гэж хэлээд л танхимаас гараад явчихсан. Би ч их гайхсан. Учир нь чи өмнө нь хэзээ ч тэгдэггүй байсан. Албаар хуваариа ижилхэн сонгосон болохоор үргэлж л гэрээс ирж авч, гэрт хүргэж өгдөг байсан шүү дээ. Зөвхөн тэр өглөө би чамайг ирээд хэрэггүй гэж ятгасанд л жаахан гомдож дээ гэж санаад нэг их зүйл бодохгүйг хичээн сургуулиас гарч явтал Жүүн та хоёрыг олж харсан.

Хөмсгөө зангидсан хоёр өндөр залуу юу ч юм их л нухацтай ярилцаж зогсоно.

- Түүнд би байгаа.

Чамайг ийн үгээ зөөж хэлэхэд Жүүн чамайг жаахан цааш түлхээд

- Залуу минь, би үгүйсгээгүй шүү дээ. Зүгээр л түүнд ярилцах найз хэрэгтэй байсан.. гэх мэтээр ямар нэг зүйл тайлбарлах гэж оролдож байсан ч залхсан харагдаж байлаа

Тэгэхэд би гэнэт л Жүүний үргэлж шахуу өмсдөг цамцыг нь өмсөөд ирчихсэн байснаа санасан юм. Үнэндээ би өмнөх өдөр нь Намжүүнийд хоносон юм. Гадаадад сурдаг ах маань шинэ жилээр ажлаасаа болоод дахиад л гэртээ ирж чадахгүй гэж хэлсэнд ээж аав хоёр санаа чилээж, гэрийн уур амьсгал гэж авах юмгүй, байж суухад хэцүү болоод ахыгаа ганцааранг нь зовоож байгаа юм шиг санагдаж өөртөө дургүй хүрсэн би түүнтэй ярилцахаар очсон нь тэр байлаа. Чамтай учир нь олдохгүй харилцаатай болохоосоо өмнө бид нэгнийхээрээ хүссэнээрээ орж гардаг байсан ч хэзээнээс ч юм тэгэхээ больсон байсан.

- Тэр чамд хэлэхийг хүсээгүй байх. Зүгээр л тийм зүйл байдаг шүү дээ.

- Тэгсэн ч гэсэн би ойлгохгүй байна.

Чи гараа байдгаараа чангалан атгаад, дургүй чинь хүрсэн байртай зогсоно. Чиний ууртай төрөхийг анх удаа харсан би тэнэг юм шиг балмагдан зогсоод Жүүнийг чамайг уурлуулах зүйл ярьж эхлэхэд л зогсоохоор шийдсэн.

- Үнэндээ чи хэтэрч байна шүү. Бид хоёр угаасаа л их дотно. Чамайг мэддэг болохоос ч өмнө надтай дотно л байсан, одоо ч надтай илүү дотно. Тийм болоод л над дээр ирж байгаа хэрэг.

- Хөе!

Та хоёрыг эргэж харахад би хоёуланруу чинь муухай харж та хоёр ч хэрэг тарьснаа мэдэж байсан.

Бид нэг сандал олж би та хоёрын голд суугаад Жүүний цамыг тайлан чинийхийг өмссөнийхөө дараа би хэлсэн

- Жүүн бол миний найз. Хүнд хааяа зөвхөн найздаа хэлэхийг хүсэх зүйл гэж байна.

- Жин бол миний.. Жин бол Жин. Надад заримдаа чамд хэлхээс ичдэг зүйлс гэж байна. Би чамайг шоолохгүй, намайг ойлгоно гэдгийг чинь мэдэж байна. Гэвч тийм зүйлс байдаг юм. Үүнийг чи яаж ч чадахгүй.

Үүгээр тэр явдал өнгөрч би чамайг хичнээн хартай болохыг бага ч болов мэдэж авсан даа. Надад л хэлдэггүй болохоос чи жижигхэн зүйл дээр ч гүйж очоод л Намжүүнтэй ам мурийчихсан байдаг.

Сокжинд дурлахгүй шалтгаан дугаар тав.

5.) Хар нь их хар.

ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН) Where stories live. Discover now