ГУРАВ

1.1K 208 8
                                        

Чамд дурлахгүй байх шалтгаан дугаар гурав.

Чамд сэтгэл татагдахгүй байгаагийн өөр нэг шалтгаан бол чи дэндүү муу тогооч. Би бүр хүүхэд байхдаа л эргэлт буцалтгүйгээр аав шиг ээ хоол сайн хийдэг хүнтэй сууна гэж шийдсэн юм. Гэтэл чи өндөг ч аятайхан шарчхаж чаддаггүй шүү дээ! Өдөр бүр надад хийж авч ирдэг тэр хоол эсвэл хор нь мэдэгдэхгүй зүйлийг чинь би өнөөдөр ч мөн идэж л сууна. Үнэхээр хэзээ хүн шиг хоол хийж, үгүй ядаж будааныхаа усыг тааруулаад сурчихвал бас яая гэхэв. Гэтэл би өдөр бүр зутан шиг будаа, юу гэдэг нь мэдэгдэхгүй болтлоо түлэгдсэн хар зүйл идэх гэж хэцүү байна шүү дээ.

Хамраа үрчийлгэн будаанаасаа ганц том халбагадаад зажлах ч үгүй залгих надад чи кофе найруулж өгнө. Усыг нь хийчхээд дээрээс нь хийх биш эхлээд кофе араас нь усыг нь хийдэг гэж өчнөөн хэлж залхсан би чимээгүй л ярвайгаад асгаж цутган байхыг чинь ажиглана. Чи хамгийн бага түлэгдсэн өндөгний ороомгийг миний аманд хийж өгч, би чамайг залхсан харцаар сүлбэнэ.  Чиний дэргэд найз чинь, миний дэргэд найз маань сууж тэд хоёул өөд өдөөсөө харж суусан биднийг ангайн ширтэх бөгөөд аль нэг дүгээр төвшний жулдрайнууд байхад л чи надаас салахаа болсноос хойш бид ийн аргагүйн эрхэнд дөрвүүл нөхөрлөх болсон хэрэг. Жүүн уг нь ахлах сургуулиас минь хойш л миний цор ганц найз, Мүнбюл уг нь дунд сургуулиас чинь хойш л чиний цор ганц найз байсан болов ч өдгөө тэд хоорондоо илүү дотносжээ.

Аман дээр минь наалдсан будааг авч амандаа хийхэд чинь би духыг чинь нясалж, чамайг тэнэг юм шиг инээхэд би амандаа хоолтой байснаа ч мартаад чанга дуугаар чамруу зандарна. Хамар дээрээ будаа нааснаа ч мэдэхгүй чи миний уух кофег үлээж хөргөн урд минь тавихад би талархах ч үгүй авч уугаад хөрчихсөн бас сайтар хутгаагүй байна гэж чамайг зэмлэнэ.

Сокжинд дурлахгүй байх шалтгаан дугаар гурав.

3.) Аав шиг сайн тогооч биш.

ЯАГААД ЧАМД ДУРЛАХГҮЙ ВЭ?!(ДУУССАН) Where stories live. Discover now